Чухал вакцинуудаа хийлгэчихлээ ✅👌

Өмнөд Америк, Африк, Өмнөд Ази гэх мэт халуун орнуудад аялахад нэлээн хэдэн вакцин хийлгэх шаардлагатай бдаг. Хамгийн чухал нь шумуулаар дамждаг yellow fever буюу шар чичрэг (вакцин хийлгэсэн нь үнэн гэсэн сертификат авах ёстой), малариа, rabies (галзуу), typhoid буюу гэдэсний хижиг зэрэг. Малариагийн хувьд вакцин хэцүү, учир нь вирус нь өөрчлөгдөөд байдаг бололтой. Тиймээс малариад эм авч явж уудаг юм байна. Доорхи зургаас хаагаа аялах гэж байгаа хүмүүст ямар ямар вакцин хэрэг болдгийг харж болно.

Өнөөдөр ХӨСҮТ дээр очиж дараах сайн дурын вакцинд хамрагдлаа:

– yellow fever (1 тун хийж 10 жил хамгаална. Үнэ 15000₮. Гэхдээ нэг дор 5 хүн хийлгэх хэмжээгээр савласан байдаг тул 5 хүн болохоор нь нийлүүлж хийдэг гэнэ. 5 тунгийн мөнгийг нь төлөөд хийлгэв). Далан дээр хийдэг, айхавтар час хийтэл өвддөг юм байна.

– typhoid (1 тун хийгээд 3 жил хамгаална. Үнэ 5000₮ байсан байх аа). Гарын булчинд хийсэн, өвдөөгүй.

– tetanus/diphtheria (1 тун хийгээд 3-5 жил хамгаална. Үнэ 12000₮ байв уу даа). Гарын булчинд хийсэн, өвдөөгүй.

Малариагийн эм ХӨСҮТ-д байхгүй, SOS Medica-д байдаг гэв. Тэндээс дээр асуусан ч сайн мэдэхгүй байсан. Магадгүй Лондонгоос олж авах байх. Галзуугийн вакцин байсангүй, нохой мууртай тоглохгүй л байхаас даа…

Эдгээр болон бусад нэлээн хэдэн төрлийн сайн дурын вакцинд ХӨСҮТ-н амбулторийн 114 тоот өрөөнд Даваа – Баасан гаригт 08:30-14:30 цагийн хооронд хамрагдаж болно (зарим вакцин зөвхөн Баасанд хийгдэнэ гэсэн байна билээ). Мөн зарим вакцин идэвхижихэд тодорхой хугацаа шаардагддаг тул аялах цаг хугацаагаа сайн төлөвлөж байгаад эртхэн очиж хамрагдвал дээр. Вакцин хийлгэснээс хойш 1 сарын хугацаанд ахиж ямар нэг вакцин хийлгэж болохгүй. Тиймээс би томуугийн вакцинаа 11 сарын сүүлээр хийлгэх нь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s