Amazon-д PowerPoint хэрэглэдэггүй

105178315-Jeff_Bezos_close_up.1910x1000

Сонирхолтой санагдчихлаа. Дэлхийн хамгийн үнэтэй компаниудын нэг Amazon-ы үүсгэн байгуулагч, CEO Жэфф Бэзос өөрийн компаний гүйцэтгэх удирдлагын ажилтнуудын уулзалтанд (executive meetings) PowerPoint хэрэглэхийг хориглосон тухайгаа ярьжээ. Тэрээр PPT илтгэлийн оронд ажилтнууд нь 6 хуудас, хүүрнэл хэлбэрээр бичсэн мемотой орж ирэн, бусаддаа 30 минутын дотор уншиж танилцуулах дүрмийг нэвтрүүлсэн байна. Хүүрнэл хэлбэрээр бичигдэнэ гэдэг нь үйл үгс, нэр үгс, тэмдэг нэрс зэргийг чөлөөтөй ашиглаж жинхэнэ өгүүлбэр, жинхэнэ хүүрнэл бичихийг хэлж байгаа хэрэг ажээ. Амазонд шинээр орж буй гүйцэтгэх удирдлагын ажилтнууд анхныхаа том уулзалтанд орохдоо ихэвчлэн соёлын шоконд ордог байх гэж тэр нэмж хэлсэн.

Тэгвэл ‘Five Stars: The Communication Secrets to Get From Good to Great’ номын зохиолч Кармин Галлогийн хэлж байгаагаар хүүрнэлээр бичсэн мемо нь PPT-с дараах 3 байдлаар илт давуу ажээ:

  1. Бидний тархи хүүрнэлийг хамгийн сайн хүлээж авдаг: хүн төрөлхтөн галыг эзэмшиж эхэлснээр зөвхөн хоолоо болгож идээд зогсохгүй, оройдоо галаа тойрч суугаад хүүрнэн ярилцах боломжтой болсон гэнэ. Тэдний хүүрнэл нь анхаарах зүйлс, урам зориг өгөх, заавар гэх мэтээр эхэлсэн бололтой. Тиймээс хүний тархи бараг л “байгалаасаа” хүүрнэлийг илүү хүлээж авдаг байна.
  2. Хүүрнэлийн ятган сэнхрүүлэх ид шид агуу: Ятгалгын эцэг Аристотель 2000 гаруй жилийн тэртээ ятган сэнхрүүлэх арга барил нь ethos (мөн чанар & үнэмшилтэй байдал), logos (логик), pathos (сэтгэл хөдлөл) гэх 3 элементээс бүрдэнэ гээд ятгачихсан байдаг. Гол нь ethos, logos хоёр нь pathos-гүйгээр ямар ч нөлөөгүй. Тархи, мэдрэлийг судлаачид сэтгэл хөдлөл нь хүний тархинд хамгийн хурдан нөлөөлдөг гэдгийг тогтоосон. Сэтгэлийг хөдөлгөх хамгийн том зам бол хүүрнэн өгүүлэх түүх байдаг ажээ.
  3. Bullet points бол бодлоо хуваалцах хамгийн муу арга зам: Учир нь тэд хүнд урам зориг өгдөггүй, харин хүүрнэн өгүүлсэн түүхүүд урам зориг өгдөг. Ганц Жэфф Бэзос ч биш Ричард Брансон, Илон Мааск гэх мэт нэртэй, урам зоригийг бадруулагчид bullet point хэрэглэдэггүй юм байна.

Та байгууллагынхаа дараагийн уулзалтанд үүнийг туршаад үзээрэй, илүү үр дүн гарах ч юм билүү. Аа бас зарим мэргэжлийн үг хэллэгийг сайн орчуулж чадахгүй байгааг уучлаарай, хүмүүст хэрэгтэй гэж бодсон зүйлсээ сайн дураараа боломжоороо орчуулаад хүргэчих санаатай хүн юмаа би.

 

Source: Fast Company

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s