Хүүхэд насанд тохиолддог 5 зүйл хүний амьдралд нөлөөлдөг…

Хүүхэд байх үед бидэнд тохиолддог дараах 5 зүйл бидний хожмын амьдралд томоохон нөлөө үзүүлдэг байх нь:

  1. Эцгийн харилцаа: хүүхэд эцэгтэйгээ ямар харилцаатай байсан нь том болоод бусадтай үүсгэх хувийн харилцаанд нөлөө үзүүлдэг. 2007 онд гарсан судалгааны үр дүнгээс харахад эцэгтэйгээ эрүүл дотно харилцаатай байсан хүүхэд насанд хүрээд бусадтай хувийн харилцаанд ороход илүү амар хялбар байдаг байна.
  2. Зурагт их үзэх: 0-3 насандаа зурагт үзэх нь том болоод бүтээлч болох, суралцах боломжийг өөрчилдөг байх талтай. Судалгаанаас харахад ээж, хүүхэд 2 хамт зурагт үзэх нь хамтдаа ярилцаж, тоглохоос хамаагүй бүтээлч байдал муутай тул хүүхэддээ зурагт үзүүлэхийн оронд аль болох цагийг хамтдаа өнгөрөөж, ярьж, тоглож байгууштай гэнэ.
  3. Хүүхэд насны бэлгийн хүчирхийлэл: -д өртсөн хүүхэд насанд хүрээд илүүдэл жинтэй болоход хүрдэг. Бага насандаа бэлгийн дарамтанд өртөж байсан эмэгтэйчүүд жирийн эмэгтэйчүүдийг бодвол 30 орчим % нь илүүдэл жинтэй бол энэ үзүүлэлт эрчүүдэд 66% хүртэл өндөр байжээ.
  4. Дээрэлхүүлдэг: байсан хүүхэд том болоод идэвхи муутай хүн болдог. 10 жил үргэлжилсэн судалгааны үр дүнд багадаа дээрэлхүүлдэг байсан хүүхэд том болоод сандрал, депресст илүү өртөмтгий болдог болох нь тодорчээ. Үүнээс үүдэн тэдний боловсрол бусдаас доогуур болж, улмаар орлогод нь нөлөөлдөг ажээ.
  5. Хүүхэдтэй зохисгүй харьцахад: хүүхэд том болоод депресст илүү амархан өртдөг болдог гэнээ. 2011 оны судалгаагаар багад нь эцэг эх нь муухай харьцдаг байсан хүмүүс нь жирийн хүүхэд настай хүмүүсээс хоёр дахин их депресст өртөж байдаг нь тогтоогдсон байна.

Source: Business Insider UK

Хүүхдүүдээ хайрлаж, хамгаалж, сэтгэц болоод бие бялдрын хувьд эрүүл саруул өсгөх нь эцэг эхийн хамгийн эхний үүрэг юм даа. Зарим Монголчууд хөгширөхөөрөө хөлөө хучуулна гэх юмуу хэн нэгнийг хажуудаа тогтооно гэж бодож биш энэ бүх үүрэг хариуцлагаа сайтар ойлгож байж үр хүүхэдтэй болдог байгаасай…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s