Ливэрпүүлийн аялал ⚽️👌

Мөхөс би вээр Ливэрпүүл хэмээх хөлбөмбөгийн агуу багийг хайрлан дэмжсээр даруй 11 жил болжээ. Гайхамшигтай баг даа, гол нь та зүрх сайтай л байх хэрэгтэй хэхэхэ. Намайг энэ клубт дурлуулсан хүн бол миний найз Тайхар. Найздаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлчихье ккк 😸.

За тэгээд 11 сарын 9-12нд Ливэрпүүл хот руу 2 дахь удаагаа очиж, багийнхаа тоглолтыг үзвээ. 2014 оны 11 сард тоглолт үзэхэд Челсид 1:2 харьцаатай хожигдож, уйлуулж байсан бол энэ удаад Лондоны Фүлхэмийг 2:0-р хожиж баярлуулав аа, хайртууд минь. Өмнө нь ирэхдээ нэлээн яаруухан, орой ирээд л маргааш өдөр нь тоглолт үзчихээд Лондон руу буцсан. Харин энэ удаад 3 хонож, тоглолтоос гадна Анфилд цэнгэлдэхээр зочилж цэнгэн баяссаан 😍.

Анфилд аялал: Тоглолтын өмнөх өдөр буюу 11 сарын 10нд Анфилд цэнгэлдэхийн аялал хийв. Өглөө 10 цагаас оройн 15 цаг хүртэл гардаг энэ аялал 2-3 төрөл бөгөөд хамгийн түгээмэл болох Анфилдийн 1-2 цагийн аяллыг авсан.

Энэ аялал нь аудио хөтөчтөй (9 хэлээр), 15-20 хүнийг 1 групп болгон 30 минут тутамд оруулж байх шиг байсан. Аяллын үеэр:

  1. Шинэхэн өргөтгөл Main Stand
  2. Шинэчилсэн хэвлэлийн бага хурлын өрөө
  3. Тамирчдын хувцасны өрөө (тоглолттой болон тоглолтын өмнөх өдөр нь хувцасны өрөөгөөр оруулдаггүй)
  4. Тоглогчдын тунелээр алхах (алдарт This is Anfield тэмдгийг харах, хүрэх!)
  5. Ногоон талбай дахь Клоппын сандал дээр суух боломж (би тэр сандлаас босмооргүй байсан! Ямар гоё тухтай гээч!)
  6. LFC музейгээр зочлох
  7. Домогт ахлагч Стиван Жерардын цуглуулгаар зочлох

зэрэг боломжуудыг багтаасан байдаг. Том хүний тасалбар 20 паунд, үүнд тасалбар, аудио хөтөч, LFC сувенир чихэвч орсон ✌️.

Аяллын үеэр тантай тааралдах Анфилдийн ажилтнууд үнэхээр найрсаг, тусч – ямар сайхан гээч! Тэндээс бас Анфилдийн зүлэгний хэсгийг авч болж байна билээ, би чихэвчнийхээ уутанд хэсгийг тасалж авснаа насаараа нандигнан хадгалнаа🤗. Аяллын дараа юмуу өмнө нь Анфилдийг тойроод алхвал Пайсли хаалга, Шанкли хаалга, 96-н дурсгал гэх мэт олон гой газрууд бий шүү. Энэ гоё аялалд яваад сэтгэл ямар их догдолж, баясч байснаа үгээр илэрхийлж чадахгүй байнаа, уйлах гэж байсан ккк.

Тоглолтын тухайд товчхон: 11 сарын 11ний өдөр нь Дэлхийн 1-р дайн дууссаны ой ба энэ жил 100 жилийн ой нь таарсан. Европ даяар л тэмдэглэсэн байх. Энэ түүхэн өдрийг тэмдэглэж манай тоглолт эхлэхээс өмнө дайнд үрэгдэгсдийн дурсгал улаан намуу цэцгийг Анфилдад оруулж ирж, 2 мин дуугаа хурааж хүндэтгэлээ илэрхийлсэн. Тоглолтын үр дүнг бүгд мэдэж байгаа тул би бичээд яах ч юм. 2 сайхан гоол харсан. Харин аялалд хэрэгтэй мэдээллийг хүргэе гэж бодлоо. Монголд LFC фен клуб байгуулагдаад нэлээн хэдэн жил болж байгаа ба бид хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг үлгэр жишээ фен клуб билээ. Хэрвээ та улаан бол Монгол дахь фен клубын гишүүн болох хэрэгтэй, мэдээллийг эндээс авна уу: http://liverpoolfc.mn/. Фен клубын гишүүн болсноор Ливэрпүүлийн тоглолтын билетийг энгийн үнээр авах боломжтой, гол нь эрт захиалах нь чухал. Зул сараас өмнөх тоглолтын билетийг 8 сард хуваарь гармагц захиалах, зул сараас хойших тоглолтыг бараг 10 сар гэхэд захиалах хэрэгтэй. Ингэж урьдчилан захиалахгүй бол голдуу гуравдагч этгээдээс өндөр үнээр шагийн билет авна (зөв сайтаас авахгүй бол бас луйварт өртөх магадлалтай). Анхаарах хэрэгтэй!

Би Main Stand-ны 81-р эгнээнээс буюу нэлээн холоос үзэж таарсан, гэхдээ маш сайн харагдаж байсан ба уур амьсгал бол зүгээр л тасархай! Тасалбар захиалахдаа хараа муутай энэ тэр бол 65-с доош эгнээнд захиалбал зохистой санагдсан шүү. Мэдээж тэгээд The Kop стандад сууж үзвэл цэнгэлийн манлайд хүрэх биз 😆😍😝.

Тоглолтын өмнө сайн хооллоод орчиход гэмгүй, учир нь хагас цагийн 15 мин завсарлагаанаар хоол, ундны очерь машшшш их. Тоглолтоос өмнө пиво уух хэрэггүй гэж зөвлөх байна, ялангуяа эрэгтэй бол 00-н очер бас маш их байгаа харагдсан, эрчүүд могой оочерлож байсан. Эмэгтэй 00 гайгүй. Завсарлагаанаар пиво уучихад харин аятайхан санагдсаан 🍻 .

За тэгээд тоглолт дуусахад их яараагүй бол тамирчдын гарч ирдэг хаалганы тэнд бусад фенүүдийн хамт хүлээж, хайртай тоглогчдынхоо барааг харах боломжтой кккк. Би л гэхэд Манэ, Ловрэн, Старриж, Миноле нарын барааг хараад амжсан. Даараагүй бол ахиад хүлээх л байлаа яахав 😆🍂. Тэнд хүлээж байгаа жаалууд надад их онцгой сэтгэгдэл төрүүлсэн, тэдний нүд гялалзаад л, гарч ирж буй тоглогчдыг дуудаад, гар бариад, бас хөөрхөн бал цаас энэ тэрхэн барьчихсан – гарын үсэг авах санаатай бололтой. Энэ жаалуудын дунд Ливэрпүүлийн дараагийн одууд бий✨. Үүнийг 66 дугаартай хамгаалагч Трэнт Александер-Арнолдийн нэг ярилцлагыг орчуулж байхдаа ойлгосон. ТАА ханын нүхээр хайртай тоглогчдынхоо бэлтгэл хийж байгааг хардаг бяцхан скауз жаал байсан бол дөнгөж 19 насандаа Ливэрпүүлийн гарааны тоглогч болж, Аваргуудын лигт Роналдуг халааслаж байсан билээ. Түүгээр ч үл барам ДАШТ-р Английн шигшээд дуудагдсан. Ярилцлагыг эндээс уншиж болно: http://liverpoolfc.mn/index.php/news/conversation/137-liverpool%E2%80%99s-local-boy-on-family-values

Мөн LFC Superstore-р орж хайртай багийнхаа өмсгөл, сувенир авахаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй. LFC Membership картаа авч очвол 10% хөнгөлөлттөй шүү. Өө нээрээ эмэгтэй хувцасны сонголт их муу шүү, сэтгэл санааны бэлтгэлтэй очоорой, охид минь. Эрэгтэй бол тэгээд сайхан их сонголттой, сайхан их shopping! 🛍🛍🛍

Хэрхэн ирэх вэ: Лондоноос автобусаар ирвэл Манчестерээр дайраад 5-6 цаг явдаг тул галт тэрэг сонгохыг зөвлөж байна. London Euston Station-с Liverpool Lime Street station руу шууд галт тэрэг цаг тутамд явдаг, ердөө 2 цаг гаруй л явах ба тасалбарын үнэ нэг талдаа 35-45 паунд (эрт захиалбал хямд) байсан. Мөн яг тоглолттой өдрөөр Ливэрпүүлийн зочид буудлуудын үнэ тэнгэрт хаддаг, тиймээс Premier League хуваарь гармагц үзэх тоглолтоо сонгомогцоо аль болох эрт л зочид буудлаа захиалах хэрэгтэй гэж зөвлөх байна даа. Миний өмнөх бичвэрүүдээс trainline, booking.com гэх мэт аппуудыг мэдээд авчихсан танд бол ямар ч асуудалгүй.

Өө бас та Ливэрпүүлд заавал паб орж үзэх хэрэгтэй. Скаузууд маш найрсаг, хөгжилтөй хүмүүс болохыг энэ бичлэгээс харна уу. Hannigans гэсэн байлуу даа Central Station-ы замын эсрэг талд байх нэг хөөрхөн айриш пабд орж пиво уухдаа хийсэн бичлэг ээ.

За тэгээд асуух зүйл байвал комментоор асуугаарай, боломжоороо мэдээлэл өгөхийг хичээе.

2 thoughts on “Ливэрпүүлийн аялал ⚽️👌

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s