Нэмэлт орлого олох хялбар арга замууд 💵

За ёстой long time no see гэдэг шиг л юм боллоо, Англиас ирээд ажлын ачаалал, цагийн зөрүү гаргах (би маш удаан шилждэг гэмтэй) & Өмнөд Америкийн аяллын төлөвлөлт гээд ойрд блог руугаа шагайж амжсангүй. Гэхдээ тун сонирхолтой мэдээллийг хуваалцъя. 

Цалин сайтай ажилтай байсан ч нэмэлт орлого сайхан зүйл биш гэж үү? Тогтвортой нэмэлт орлого танд олон үүд хаалгыг нээхээс гадна санхүүгийн эрх чөлөөнд эрт хүрэх боломжийг олгодог. Хоёр ажил хийх цаг завгүй хүмүүст идэвхигүй орлого (их цаг зав шаарддаггүй) ихээхэн ашигтай. Дараах аргуудыг сайн уншиж, боломжуудаа судлаад үзээрэй. Танд амжилт хүсье! 👍

  1. Airbnb дээр илүү өрөө/байраа түрээслүүлэх: Аялахдаа ашигладаг аппуудын маань нэг, дэлхийн зочид буудлын салбарыг сандаргасан л компани даа. Airbnb.com руу ороод Become a Host гэсэн хэсэг рүү нь ороод уншиж танилцаарай. Одоо ганц байр сууц гэхгүй мөн өөрийнхөө дуртай Activities/Experience-г жуулчдад бас санал болгох боломж нээгдсэн шүү, жишээ нь та хоол сайн хийдэг бол зочдоо дагуулан Меркүри хүнсний захаар 2 цаг хэсч хоолны материалаа аваад, Монгол хоол хийх 4 цагийн бичил сургалтыг санал болгож ч болно…
  2. Ном бичих: өөрийн сайн мэддэг, чаддаг зүйлийн талаар чөлөөт цагаараа ном бичин гаргаж нэмэлт орлого олох сайхан боломж танд байна. Таны сайн мэддэг мэдлэг чадварыг сурч мэдэх сонирхолтой олон хүн байж л байгаа.
    Жишээ нь АНУ-д амьдардаг судлаач, доктор Б. Хулан сүүлийн үед манайд томоохон асуудал болоод буй таргалалтыг ойлгоход маш их нэмэр болох “Таргалалтын Анатоми” номыг Монголоор бичиж хэвлүүлсэн нь best seller болж, эхний хэвлэл нь зарагдаж дууссан ба дараагийн хэвлэл удахгүй гарах гэнэ. Мөн Энххалиун гэдэг мундаг фитнессийн тамирчин, нягтлан бодогч бүсгүй “Гол нь тууштай” гэдэг фитнессийн талаар мэдлэг олгох ном бичсэн. Түүгээр ч үл барам та номоо заавал цаасан дээр хэвлүүлэх ч шаардлагагүй, одоо цагт электрон ном цаасан номноос ч бараг илүү алдаршаад байгаа гээд бод доо!
  3. Хөрөнгийн зах зээлд хүч үзэх: Нэмэлт орлого олох тун сонирхолтой боломж. Энэ зах зээлээс мөнгө олохын тулд та заавал санхүүч байх шаардлагагүй нь тун сайн хэрэг шүү. Үүний тулд танд мэдлэг, мэдээлэл хэрэгтэй. Монголд Ard Capital Group жишээ нь сард 1-2 удаа хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулдаг.
  4. Гэрэл зурагаа худалдах: та гэрэл зураг авах хоббитой бол танд нэмэлт орлогын том боломж байна. Гэрэл зургийн аппарат, линз гээд тоноглолдоо зарцуулсан мөнгөө ядаж авсан зургаараа эргүүлээд олчихдог бол хичнээн урамтай вэ! Ийшээ ороод фото зураг зарж болох арга замуудыг судлаад үзээрэй.
  5. Үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах: ҮХХ-д хөрөнгө оруулах нь хэзээд хамгийн бага эрсдэлтэй арга замуудын нэг байсаар ирсэн гэнэ. Байр худалдаж аваад түрээслүүлэхээс эхлээд байр засч тохижуулах, интерьер хийх гэх мэт мөнгө олохоор хийх зүйл ихтэй юм байна. Танд цаг зав байхгүй бол мөн мэргэжлийн реалторуудад хандаж болно.
  6. Жижиг бизнесүүдийг мэдээлэгч: та танил тал найз нөхөд олонтой бол орон нутгийнхаа жижиг бизнесүүдийн талаар мэдээлэл агч, хувь хүртэж болох талтай. Хүмүүс амнаас ам дамжсан үгэнд илүү их итгэж, ач холбогдол өгдөг шүү дээ. Жишээ нь та ФБ-т олон найзтай, твиттерт дагагч олонтой бол шинээр гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг сурталчилж багахан хөлс авч яагаад болохгүй гэж?

Business Insider дээр гарсан нийтлэлийг товчлон орчуулж, Монголд хийж болох нэмэлт орлогын арга замуудын талаар өөрийн бодлыг нэмэн хүргэв. 

One thought on “Нэмэлт орлого олох хялбар арга замууд 💵

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s