Богота орчмын аяллууд 🤩

Харамсалтай нь Богота дахь зугаатай, сонирхолтой, дурсамжтай өдрүүд минь дуусч байна даа. Маргааш Кубын Хавана хот руу явна, үнэндээ энд жаахан хоргодоод байна шүү ккк. Эелдэг тусч & сониуч хүмүүстэй, хурц нартай, гоё хоолтой, гоё жимстэй, гоё графититай, гоё хөгжимтөй, гоё салсатай, гоё кофетай, гоё музейнуудтай, гоё цэцэрлэгүүдтэй, гоё дэлгүүрүүдтэй, чихэлдээнтэй ч чухам хурдан давхидаг Транс-Миленио автобуснуудтай, хямдхан Үбэртэй, түм түжигнэсэн нов ногоон хот Богота. Үймээн самуун, босогчид, хар тамхины хаадын орон гэсэн нэрнээсээ салахыг хичээж, урагш тэмүүлж буй Колумби улс… санана даа би 😍🙄.

Нээрээ мөнгөн тэмдэгтийнх нь талаар бичихээ түрүүчийн бичлэгт мартсан байналээ. Хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 100к песо, тэгээд 50к, 20к, 10к, 5к, 2к, 1к болон зооснуудтай. 2 банкны гаргасан мөнгөн тэмдэгтийг хэрэглэх ба адилхан хүчинтэй. 1 US$ нь 3150 песотой тэнцэнэ, манайхтай ойролцоо юм даа. Хамгийн сонирхолтой нь мөнгөн дэвсгэртүүд дээр эмэгтэй хүмүүсийн зураг нэлээн байгаа нь их таалагдлаа. Хар даа, гоё байгаа биз?

Колумбийн зарим мөнгөн тэмдэгтүүд.

Миний анзаарснаар Колумби бүсгүйчүүд голлон гэр бүлээ авч явдаг санагдсан. Мөнгөн дэвсгэртээс эмэгтэйчүүд рүү халтирчихъя – энэ улс маш олон ганц бие эхчүүдтэй. Уг нь Колумби хүний нэр өөрийнх нь нэр, аавынх нь овог, ээжийнх нь овог гэх мэт 3-4 нэрнээс бүрддэг юм байна л даа. Гэтэл маш олон хүүхэд овоглох аавгүйн улмаас ичих, шоолуулах гэх мэт дарамттай тул засгийн газар нь зөвхөн ээжийнхээ овгийг авахыг зөвшөөрдөг болж бичиг баримт дээр асуудал үүсгэдэггүй болгох гэж байгаа гэж нэг Колумби найз маань хэлсэн. Тэр ганц бие ээжийн хүүхэд л дээ, ээжийнхээ талаар сэтгэл хөдөлгөм түүхүүд ярьж өгсөн – Колумби бүсгүйчүүд манай Монгол бүсгүйчүүд шиг хүчирхэг, сэтгэлийн тэнхээтэй, мундаг 👍.

Аяллууд: Би Богота орчимд 2 богино аялал хийлээ. AirBnb Experience-р хоёуланг нь авсан, маш сонирхолтой. Колумбид airbnb experience шинэхэн байгаа юм байна. Хотын ойрхон байх finca буюу ферм рүү очсон. Narcos s2-ын 7 билүү 8-р ангийн нэр Nuestra Finca (манай ферм) байдаг, тэндээс харсан байлгүй зөндөө их морь, үхэр малтай гоё байгальтай газар. Чинээлэг 2 айл тус бүрийн фермд experience зохион байгуулж байна. Эхний айлын эзэгтэй Диана, охины хамт Боготад амьдрах ба өв уламжлан ирсэн ферм дээрээ амралтын өдрүүдээр л нэг очдог байжээ. Experience хийж жуулчдад санал болгох болсон нь сонирхолтой байна хэмээн нэлээн сэтгэл хангалуун байна билээ.

Гоё байшинтайм билээ
Ахиако хийхэд 3 төрлийн төмс ордог
Бидний хийсэн хоол
Ёжикт их таалагдсаан
Гоё…

Дианагийнд очиж нөгөө гоё ахиако шөл хийж сурсан, луло гэдэг жимс модноос нь түүж шүүсийг нь шахаж уусан ба соно бялзуухай харсан. Фермийг нь 1 гэр бүр харж, арчилж, ажиллуулдаг юм билээ. Аав нь эртний эдлэл цуглуулдаг хүн байсан гээд тэр том байшингаар дүүрэн элдэв бичгийн машин, харилцуур утас, баахан том индүү, нэг сонин ноот шиг цаас хийхээр өөрөө тоглодог том төгөлдөр хуур гэх мэт олон хуучны эд зүйлс байсан 😯. Дианагийн үйлчлэгч Мари “Монгол Африкт байдаг уу?” гэж асуусан золиг чинь, кккк би тийм хар харагдсын байлгүй 😹. Нийт 6 цагийн энэ аялалын үнэ 50$ байсан (сонирхолтой аялал, Диана тухтай машинаараа үйлчилсэн, Колумби снак, уух юмс, хоолтой – маш хямдхан).

Дараагийн айл нь Сантиагогийнх. Боготагаас 75-80км зайд байрлах ферм. Ээж нь газрын тосны инженерээр ажилладаг байж байгаад тэтгэвэртээ гарсан, аав нь хуульч байсан ба мөн тэтгэвэртээ гарсан гэнэ. Боготад амьдарцгаадаг ба 7 хоногтоо 1 удаа ферм дээрээ ирдэг гэсэн. Фермийг нь 2 гэр бүл ажиллуулж, тордож байна билээ. Тэд нэлээн том газартай тул газраа түрээслүүлчихдэг, хамаатнууд нь эрдэнэ шиш, төмс гэх мэтийг тарьдаг гэсэн. Тэднийх арваад морьтой ба би морь унах гэж очсон. Колумби снак, жимсний шүүсээр дайлснаас гадна өдрийн хоолны дараа тэхо гэж уламжлалт хөгжилтөй тоглоом тоглосон. Бас Колумби кофены амталгаа хийлгэж байна билээ, надад French pressing аргаар хийсэн кофе хамгийн амттай санаглсан шүү☕️. Тэнд мөн соно бялзуухайн 2 зүйл харсан, ёстой хөөрхөн.

Патаконэс. Нөгөө платано гэдэг том гадилыг, зүсээд, бяцлаад, шарчихсан. Салсатай идсэн
Эзэгтэй Мари. Англиар боломжийн ярьчихнаа
Уулын орой дээр гоё харагдацтай
Ёжик тэхо тоглосон.

Морины жүчээ гээчээр анх удаа орж үзэв ээ, ёстой хөөрхөн моринууд😻. Хурдан хатирдаг энэ тэр янз бүрийн чадвартай адуунууд ч байна билээ. Шанэл гэдэг энэ байдас нь 4 сая долларын үнэтэй нэг алдартай азарганы үр төл гэсэн ба, Бэбэ гэх 4 сартай унага манайхаар бол хязаалан адуу шиг том ба Испани адуу юм гэнэ билээ. Би 5 настай Пикассо гэдэг морийг унаж, уулаар 2 цаг аялав. Эрч хүчтэй, хөл хөнгөн морьд их урамтай байв.

Пикассо бид хоёр
4 сартай унага Бэбэ. Дэнхийсэн бгааз?
Шанэль. Сүрхий хурдан хатирч бна билээ

Эмээл нь маш тухтай, тэд дуулга мөн өгсөн. Морио унахаас өмнө indemnity form бөглүүлж авч байналээ, аргагүй л хуульчийн гэр бүл ккк. Нийт 8 цаг үргэлжилсэн энэ аяллын үнэ 98$, харсан үзсэн, хийсэн бүхнээ бодохоор хямдхан шүү👍.

Уг нь кофены аялалд бүртгүүлсэн байсан боловч биеийн байдлаас болоод явж чадсангүй ээ. Өнөөдөр сүүлийн өдөр гээд хайртай Богота хотоороо жаахан яваад кккк, орой чемодантайгаа барилдан барин баглаж аваад маргааш нисэхэд бэлэн болчихоод байж байна. Хавана руу Wingo гэдэг нислэгийн компаниар ниснээ. Боготагаас Хавана хүртэл шууд нислэг 4 цаг үргэлжилнэ, орой 19 цагт бууна. Интернет энэ тэр бараг олдохгүй юм шиг байна билээ тэнд. “Барьцгүй газар” гээд шууд багц аялал авчихсан байгаа кккк. Тэндээс 29ний орой Эквадор луу ниснэ. Тэнд очиж л интернеттэй болохоороо Кубын тухай бичье. Тэр болтол hasta luego! ✈️✌️

2 thoughts on “Богота орчмын аяллууд 🤩

  1. Үнэхээр гайхалтай аялал хийж байна даа. Ийм блог байсныг сая л мэдлээ… Маш сонирхолтой байна.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s