Эквадорын сайхан аяллын дараа Панама орж 3 хонов оо. Данс манс нээлгэх гээгүй ээ, тийм мөнгө алга хаха 😆 – харин энэ улсын нэрийн хуудас болсон алдартай сувгийг нь үзэх гээд түр зогссон гэх юмуу даа, “stopover” гэдэг шүү дээ. Китогоос Copa Air нислэгээр 2 цаг гаруй нисээд Панама хотод буусан, Tocumen нисэх буудал нь hub болохоор хүн ихтэй, ёстой айхавтар бужигнасан нисэх буудал байна билээ. Хилийн ажилтан нь Англиар 1 ч үг байхгүй, Испаниар л яриастай ккк, ямар ч байсан АНУ-ын визтэй тул нэвтэрлээ. Uber тэнд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг ба нисэх буудлын wifi-р Үбэрээ дуудаж аваад гарлаа. Машины зогсоолын 15-18-р эгнээнд Үбэр ирж зогсч хүнээ авдаг юм байна билээ, хаана жолоочтойгоо уулзахаа товлохдоо анхаараарай.
Айхавтар халуун газар юмаа, орой нар шингэж байхад гэхэд л их халуун бас маш их чийглэг. АС-гүй бол амьдрахгүй нь ээ энд. Зам сайтай юм, Үбэр нь шинэ машин байна. За тэгээд 20 мин давхисаар AirBnB-дээ хүрч хонов. Куба, Эквадорт нэлээн замд явсан болохоор эхний хоног байрнаасаа бараг гаралгүй үхрийн махтай, гоймонтой шөлтөй хоол хийж идэж мидээд, хувцаснуудаа угааж, имэйлээ бичиж ажлуудаа амжуулж өнжив өө. Гэснээс эндхийн үхрийн мах нь дажгүйм билээ, супермаркетад хүнс ер нь хямдхан, Америк бараа элбэг. Бас US$-р гүйлгээ хийчихнэ, их амар. Өө бас гэрээс гараад 1 сар гаруй болохдоо хумс хуруугаа янзлуулаагүй байсан тул ойрхон салон олж ороод хумсаа янзлуулав – Монголд хамгийн сайн хумс засалчид байдаг гэдэгт бат итгэдэг боллоо (урьд нь Испанид нэг их олигтой биш үйлчилгээ авч байсан, тэндээ нэртэй салон хэрнээ л…). Нөхөр маань бас үсээ засуулсан, энд тэндээ жаахан өөтөй, алимны иш шиг үс сөрвийж нтр ккккк. Энд тэнд явахад Монголынхоо гоо сайхны үйлчилгээг их үгүйлэх юм даа.


Өртөөг ажиглах тавцан.
Маргааш нь Панамын сувгийн Miraflores өртөөг (Miraflores Locks) очиж үзэж сонирхов. Сувгийн 3 өртөөний нэг Miraflores өртөө нь Панама хоттой маш ойрхон. Жуулчдын хэсэг нь өглөө 8 цагаас нээж, орой 5 цагт хаана. Өглөө нээхэд нь очвол хүн багатай байдаг гэж уншсан тул өглөө 7:30-д Үбэр захиалчихсан. Үбэрийн жолооч маань 2:-26тай болов уу гэмээр залуу, англиар сайн ярьж байнаа “та 2 зочилж явна уу, Панамд тавтай морил! Анх удаа ирсэн үү, ямар санагдаж байна? Хажууд чинь савтай ус байгаа, уугаад яваарай” гэх мэт үнэхээр эелдэг.

Үбэр нь цэвэрхэн, жолооч нь эелдэг 👍
Панам хотын төвөөр өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлэсэн байх юм, казино нтр бас байгаа харагдаж байнаа. 8:10 гэхэд очиход хэдийнээ 15-20 хүн ирчихсэн байсан. Билетийн үнэ 20$, жуулчдын зочлох төвийн барилга нь 4 давхар ба 1-3 давхартаа маш сайхан музейтэй, 4 давхраас өртөөг ажиглаж болох том тавцантай. Кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр 1-р давхарт. Үнэгүй wifi-тай тул хүн бүр л FaceBook дээр check in хийж, Instagram-даа Miraflores өртөөг location дээрээ гарган пост оруулсан гэдэгт итгэлтэй байна 👌. Мөн сувгийн тухай богино кино гаргадаг театртай. Ёстой цэвэрхэн, тохитой байгууламж байна билээ. Үйлчилгээний газрын тав тух хичнээн чухал билээ дээ.


Эгэл жирийн хүмүүс гайхамшигтай бүтээн байгуулалтыг хийжээ
Панамын сувгийг анх байгуулах санааг Лэссэпс гэгч Франц хүн санаачлан, олон хүнийг ятгаж ажил хэрэг болгох болж, 1879 онд ажлыг эхлүүлэн Франц, Мартиник, Итали, Америк, Армени, Ямайка, Энэтхэг, Хятад гэх мэт олон орны инженерүүд, ажилчид хэл ус, соёл, шашин өөр ч нэгэн зорилгоор ажиллан 1914 онд 2 далайг холбосон 82км урттай гайхамшигтай байгууламжийг ашиглалтанд өгсөн байдаг 👍. Хүний оюун ухаан (шинжлэх ухааны ололт), хамтын хичээл зүтгэл гэж мундаг юмаа гэж бодогдсон. Энэ сувгийн ачаар хичнээн их тээврийн зардал, цаг хугацаа хэмнэгддэг бол?



Мирафлорэс 2 эгнээтэй
Мирафлорес өртөө нь 2 эгнээ усан замтай бөгөөд энд өглөө 6 цагаас өдрийн 3:15 хүртэл Номхон далайгаас Атлантын далай руу хөлөг онгоцнууд зорчих ба өдрийн 3:45 цагаас шөнийн 11 цаг хүртэл Атлантын далайгаас Номхон далай чигт зорчдог байна. Мирафлорест хөлгүүдийг 16 метр өргөж/буулгаж дамжин өнгөрүүлдэг 😯. Хөлгүүдийг mules хэмээх нэртэй тусгай замаар явдаг жижигхэн галт тэрэгний толгой шиг машинууд 2 талаас нь олсоор тогтоон хөдөлгөөнгүй байлгаснаар ус нэмэгдэх/хасагдах үед сувгийн ханыг мөргөлгүй, чигээрээ явсаар гардаг юм билээ. Биднийг очсон байхад 2 том ачааны хөлөг гарч таарсан, маш сонирхолтой байлаа. Нэг нь лав Сингапурын хөлөг онгоц байсан.
Энэ дээрхи видеог үзвэл Панамын суваг яаж ажилладаг талаар бүхнийг ойлгоно доо, гоё видео байналээ ☝️. Музей нь ёстой гоё – эхний хэсэгтээ сувгийн түүх, хэрхэн барьж байгуулсан талаар мэдээлэл өгч, дараагийн хэсэгтээ сувгийн орчмын усны амьдрал, амьтан, ургамлын талаар мэдээлэл өгч, сүүлийн хэсэгтээ сувгийн орчин үеийн үйл ажиллагааных нь талаар маш сонирхолтойгоор үзүүлсэн – interactive, аудио, видеотой. Иймэрхүү музейтэй болох юмсан Монголд, магадгүй Эрдэнэт үйлдвэр ч юмуу… Нэг бол ядаж байгаа музейнүүдээ тордоод, сайжруулаад явах юмсан даа, Монголчууд минь😬.

Чилийн Сантиагод ийм гоё үдэш буусан…
Панамд АС ханиад хүрч, үлдсэн өдөр нь арал орох санаатай байсан ч гэрээс гаралгүй байж байгаад буцсан даа, хөөрхий. Монголоос авч гарсан эмээ уугаад, витамин C ууж муугаад тэгсгээд намдаачих санаатай байсан ч 5-6 хоног шамбийсаан. Аялж явахад ханиад зэрэг бол байнаа байна. Панамад түр зогсоод явахад дажгүй л орон санагдсан. Тэгээд Панамаас Чили орсон, эхнээсээ л бөөн адал явдал 🙈… Дараагийн удаад Чилийн тухай бичнээ. Тэр болтол hasta luego!
Гэснээс миний бяцхан Испани хэл янз бүрийн аялгатай газруудаар явсан чинь бүр толгой нь эргээд, учраа олохоо болиод, надад ашиглахыг зөвшөөрөхөө бараг больсон байгаа ккккк 😝
Бичлэг нь гардаггүй ээ хэхэ.
Сонирхолтой газар бололтой
LikeLike