Интернет, ухаалаг утас гэх мэт зүйлс бий болсноор мануусын амьдрал ямар хялбар, ямар зугаатай болоо вэ. Өмнө нь яаж болоод байдаг байсын гэмээр… Аяллаа төлөвлөхдөө дараах аппликэйшинүүдгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Хамгийн их хэрэглэдэг хэдэн аппаа танилцуулъя, хүмүүс бас хэрэглэдэг байх аа.
- Booking.com – дэлхийн хамгийн том зочид буудлын портал. Хэрэглэхэд маш хялбар, аккаунт үүсгэлээ, кредит картаа холболоо. Зочид буудлын сонголт ихтэй, ярих юмгүй хамгийн шилдэг Accommodation booking app. Хэд хэд хэрэглэчихээр Genius гээд 10% хөнгөлөлт өгдөг болчихдог, мөн байнга хэрэглэдэг филтерүүдийг (миний хувьд байршил 9.0, review score 8.0, free wifi гэх мэт филтерүүдийг байнга хэрэглэдэг) саначихдаг болохоор сэтгэлдээ таарсан зочид буудал олж хайхад улам хялбар.
- AirBnB – зочид буудлуудын толгойн өвчин болоод байгаа сайт ккк. Хүмүүс хувийн байр, байшингаа түрээслүүлдэг тул зочид буудлаас хямдаас гадна байрнууд ихэнхидээ гал тогоотой байдаг. 1 хоногоос 3 сар хүртэл хугацаанд байр, өрөө (бүр Монголын Говьд малчин айлд ч байрлаж бно!) гэх мэт түрээслэж бно. Хэрэглэхэд хялбар, хайлаа, оллоо, захиаллаа, тэр дор нь картаараа 50% төлнө – үлдсэн төлбөрийг нь байрлахаасаа 14 хоногийн өмнө голдуу татдаг. Миний хувьд олуулаа аялахдаа, нэг бол олон хоногоор байрлах байр хайхдаа хэрэглэдэг. Жишээ нь Боготад 21 хоног байр байхаа олж захиалсан, үйлчилгээний хөлс, цэвэрлэгээ гэх мэттэйгээ нийлээд 650$ орчим бсон бгаа.
- Rome2Rio – хаашаа явмаар байна хайлтын талбарт нь оруулаад хайхад хэрхэн яаж хүрэх вэ гэдгийг цаг хугацаа, арга замтай нь гаргаад ирдэг. Цаашлаад галт тэрэгний болон нислэгийн компаний веб рүү үсэрнэ (aggregator гэдэг), маш хэрэгтэй, тун догь апп даа.
- SkyScanner/Kayak.com – нислэгүүдийг хайхдаа ашигладаг, ер нь багцаа үнэ харчихдаг шүү. Би голдуу энэ хоёроор хайгаад, нислэгийн хөтөлбөр гаргаж аваад Air Link, Air market нтр лүү хандчихдаг, яг хөтөлбөрийг нь өгчихөөр (date, flight number, flight times etc) ихэнхидээ эдгээр сайтаас хямдаар гаргаж өгдөг шд манай агентууд.
- Google Maps – за тэгээд зорьсон газраа яваад очихоороо төөрч будилахгүйн тулд энэ апптай дотно болно шүү дээ. Хаанаас хаа хүрмээр байгаагаа оруулахад явганаар бол хэдэн минут ямар замаар, машинаар бол ямар замаар хэр түгжрэлтэйгээр хэрхэн хүрэх, мөн нийтийн тээврээр бол метро юу автобус уу гээд явах арга замууд болон сүүлийн үед Uber, Hailo гэх мэт таксинуудаар явахад хэд гарахыг хүртэл харуулдаг болсон байналээ. Зочид буудал, ресторан хайхад хаягаас гадна review score-тойгоо ч гарч ирдэг, их амар шүү. Би энд тэнд очихоороо тэндхийнхээ сим карт юмуу зөөврийн wifi авчихдаг. Интернеттэй байхад та эрх чөлөөтөй!
- TripAdvisor – дэлхийн аялагчдын хамгийн том нэгдсэн портал. Аяллаа төлөвлөхдөө аяллын компани, очих газар (үзэх харах зүйлсээс гадна safety, ундны усны асуудал гэх мэт), буух зочид буудал гэх мэтээ хайж үзээд, уншаад судлахад гэмгүй – жинхэнэ хүмүүс жинхэнэ сэтгэгдлүүд бичсэн байдаг бөгөөд арилжааны биш хэрэглэгчийн өнцгөөс бичсэн байдаг нь хамгийн сайн мэдээлэл болдог. Танд асуултууд байвал форум хэсэгт нь ороод бусад аялагчдаас асууж болно. Мөн эндээс зочид буудал, аялал гэх мэтийг захиалах боломжтой (мөн харгалзах сайтууд руу нь үсэрнэ).
- Uber – хувьдаа нэг ч таксигүй хэрнээ дэлхийн хамгийн том таксины компани. Үнэ хямд болоод найдвартай гэж үздэг болохоор сонгодог. 2-3 төрлийн машинаар (өөр өөр тарифтай) үйлчилнээ. Улс болгонд өөр, жишээ нь Британи гэх мэтэд хүмүүс хувийн машинаараа Үбэр хийдэг бол Дубайд нэгдсэн нэг компани машинаар хангасан байсан (Lexus). Хэрэглэхэд хялбар, аккаунт үүсгээд картаа холбоно – хаанаас хаа хүрмээр байгаагаа оруулахад 2-3 төрлийн машинаар ямар төлбөртөйгөөр хүрэхийг, ойр хавьд байгаа Үбэрүүдийг харуулна. Та бэнчиндээ тааруулан машинаа сонгоод үйлчлүүлнэ. Соёлтой үйлчлүүлэхгүй бол, мөн тип өгөхгүй бол жолооч нар бага үнэлгээ өгдөг гэсэн шүү ккк. Испани гэх мэт зарим улсад Uber байхгүй харин Hailo бий, Гүүгэлдэж харж байгаад Hailo татчихаад явахад бас гэмгүй.
- Bagbnb – ачаа хадгалдаг үйлчилгээ. Дэлхийн нэлээн олон оронд 4000 гаруй байршилд таны ачааг хадгалж өгнө. Лондонгоос Ливэрпүүл галт тэргээр орохдоо 1 чемоданаа Euston Station хавьд хадгалуулсан, үйлчилгээ шуурхай & найдвартай байсан (1 өдөр нь 5 паундын үнэтэй). Мөн саяхан ЛА-с Лондон явахдаа 2 чемоданаа хадгалуулсан (1 өдөр нь 6$), ямар ч асуудал гараагүй.
- LoungeBuddy – нисэх буудлуудын lounge захиалдаг апп. Өвлийн урт аялалд нэлээн хэрэглэж их дуртай болсон. Монголоос ийш тийш нисэхэд hub airports дээр цаашаа холбох нислэг хүлээж нэлээн олон цаг хүлээх шаардлага бараг байнга гардаг. Нисэх буудлын вандан сандал дээр тухгүй баймааргүй байвал энэ аппыг татаад аваарай. Тантай адил аялагчдын үнэн review-тэй. Апп-раа бүртгүүлээд, картаа холбоод, аль нисэх дээр аль терминалаас дараагийн нислэгтээ суухаас хамааран хамгийн тохиромжтой lounge-г захиалаад, дараагийн нислэгээ хоол ундтай, интернеттэй, тухтай хүлээх боломжтой. Lounge-р нэг удаа үйлчлүүлэх үнэ 25$-с эхлэх ба урьдчилан захиалснаар та суудал гарахыг хүлээхгүй, суудал байхгүй хэмээн үүднээс буцаагдахгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Дамжих нислэгээ 4-с дээш цаг хүлээх хүмүүст их тохиромжтой санагдаж байна.
Эдгээрээс гадна тухайн газраа очоод хэрэглэдэг аппууд байнаа Trainline гэх мэт. Асуувал боломжоороо хариулъя өө.