Сантиагод саатсан нь 🇨🇱

За энчодоо, блог млогтоо аяллынхаа тухай бичилгүй нэжгээд сар өнгөрөөд, түүгээр ч үл барам өөрөө буцаад Монголд ирчихсэн явж байх юм даа😆. Цаг хугацаа гэж харвасан сум шиг юмаа энэ тэр гэж худлаа уянгалахгүй ээ, зүгээр л юу ч бичнэ энэ тэр гэхгүй, аялал & experience-дээ төвлөрөөд тааваараа тэнээд явах сайхан байлаа. Явсан газрынхаа дарааллаар л явы тэ, энэ удаад Панамаас гараад Чилийн Сантиаго хотод хэд хоносон тухайгаа бичье. Чили гэж Өмнөд Америкийн газрын зураг дээр зүүн доод хэсгээр нь Андын нуруу дагаад уртаа үргэлжилсэн улс юм шүү дээ. Хүн ам нь 18 сая орчим (үүний 60% нь цагаан арьстан, 30% орчим нь mestizo), Өмнөд Америкийн хамгийн баян орон байх аа. Мөнгөний нэгж нь Чили песо, ханш 1 US$ = 660 чп.

Чили рүү Монголчууд визгүй болох тухай яриа 2018 оны 10 сараас гараад эхэлсэн байсан. ГХЯ-д ажилладаг найзаасаа 12 сарын 29-нөөс яг баттай хэрэгжиж эхлэхийг нь мэдсэнээр Чилийг аялалдаа орууллаа. Визгүй аялах боломжтой байх хичнээн сайхан бэ👍. За тэгээд 1 сарын 8нд Панамаас хөөрсөн Копа Айрын (Панамын үндэсний нислэгийн компани, манайхаар МИАТ гэсэн үг. Нислэгийн үнэ мүнэ өндөр өө өндөр хөөрхий кккк😅) онгоц Сантиагогийн нисэх буудалд оройн 20 цагийн үед буулаа, нар мар шингээд жигтэйхэн сайхан харагдаж байна аа онгоцны цонхоор. Нисэх буудал нь цэлгэр том & цэвэрхэн энэ тэр, аятайхан юм. За тэгээд оочерлож байгаад хилээр нэвтрэх боллоо, хилийн ажилтнууд нь цав цагаан царайтай эр эм залуучууд байх юм. Сууж байгаа шилэн тасалгааных нь тавцанг зэсээр хийсэн байх бөгөөд ‘бактерийн эсрэг зэс’ гэж бичсэн байна, “их зэстэйм гэсээн айхавтар юмаа, манайх бас их зэстэйм чинь ингэчвэл аштайхан л юм” гэсэн юм бодоол.

Зураг авах хориотой хэсэгт сэм авцан. Уучлаарай Чиличүүд ээ

Тэгсэн бидний пасспортыг шалгасан ажилтан нь “Өө зөндөө удаан аялж яваам бна шд. Чилийн виз чинь хаана байна вэ?” гэх юм. “Манай Монголчууд визгүй болсон шүү дээ 12 сарын 29нөөс” гэлээ, тэгтэл “Өө яасан сонин юм бэ, хэн тэгж байна?”… Wow! 😯 За би тэгээд ГХЯ-ны counsel.mn вебсайтыг визгүй зорчих орнууд хуудсыг харууллаа, тэгтэл зургийг нь аваад бидний пасспортын хамт бариад цаашаагаа явчихлаа шүү. 5-6 мин дараа ирснээ дагуулаад явлаа, энд сууж бай гээд нэг өрөө рүү орчихлоо. Нөгөөдүүл утсаар яриад л байх юм. Азаар нисэх буудал нь үнэгүй wifi-тай, тэрийг нь ашиглаад Монгол руу ГХЯ-ны найз руугаа хандлаа, Монголд яг өглөө болж таарсан тул найз маань хариуцсан ажилтан энэ тэртэй яриад л. Кубад байдаг элчин Өмнөд Америкт яваа мануусыг хамаарах юмсанж – тэндээс хөөрхий холбогдож байна аа Viber-р, “за яасан яасан гэнээ, сунгалттай пасспортыг зарим орон зөвшөөрдөггүймаа” гэж байх юм. Миний пасспорт сунгалтгүй ээ, ийм юм болоод байна гээд тайлбарлаад л би. За ямар ч байсан түчигнэж байгаад 22 цаг өнгөрөөгөөд Чилийнхэн “тийм байна, та нар виүгүй болсон байна, Хятадын элчингээс асууж лавлалаа” гэсээр биднийг хилээрээ нэвтрүүлэв ээ. Миний уур нэлээн хүрсэн, харин тэр хилийн ажилтан уучлаарай гэчихэж бналээ. Иймэрхүү адал явдалтай хаха. 😅

Сантиаго хот шөнөөр…

Сантиаго хотын төвд Airbnb-р байр захиалсан, судалж төлөвлөсөн ёсоор Uber-дэж очоод орчихлоо (энд Uber хуулиар зөвшөөрөгдөөгүй хэрнээ орчихсон, их сонин). 15 давхарт орсон тул хот нь шөнө их гэрэлтэй маш гоё харагдаж байна аа. Панамд хүрсэн ханиад эдгээгүй л, сальфеткатай зууралдаастай би гэж. Өглөө нь сэрээд цонхоор харлаа, их том хот – эргэн тойрондоо мөнх цастай уулстай, хот нь ногоон байгууламж ихтэй, завгүй замуудтай юмаа. Эхний өдрөө ханиадаа эмчлэнгээ байрандаа ажлуудаа амжуулж, лаптопоо тачигнуулж өнжлөө.

Маргааш нь гарч үндэсний музей зэргийг нь үзлээ. Онц гойд сонин содон юм алга аа. Ер нь Өмнөд Америкт түүхийн музей муу хөгжсийн болов уу гэж ажигласан. Сантиаго хотын цогчин сүм нь харин маш үзэсгэлэнтэй сайхан сүм байна билээ. Хүмүүс сөгдөж сууж байгаад залбирч байгаа харагдсан. Эд нар 60% нь Католикчууд юм билээ.

Santiago Metropolitan Cathedral 😍

Чухам л хотын төвд (300m from the Parliament House) нь байгаа хэрнээ л гудамжинд нь нохойн жогорхой гишгэхгүй явах тун ч авьяас шаардсан ажил болж таарсан. Нохой их тэжээхийн, хөтлөөд явж байхын, баасыг нь цэвэрлэхгүй заваарсын. За харин дараагийн өдөр нь авсан “Улс төрийн хүчирхийллийг дурсах аялал” тун сонирхолтой байж таарсан шүү. Бүгд Найрамдах Чили Улс нь улс төрийн хувьд их сонирхолтой бөгөөд нэлээн цус асгаруулсан замнал туулсан санагдав. Коммунист ч болж үзсэн байна хэсэг хугацаанд энэ улс. Төв болон Өмнөд Америкт газар авч байсан коммунист хувьсгалууд энд бас их нөлөө үзүүлсэн байна. Хаашаа юм, коммунизм капитализм хоёр хэн нь дийлэхээ үзэж, энэ хавийн улсууд тулааны талбар нь болсымуу гэмээр л юм болжээ 😰. Маш сонирхолтой, энэ талаар нэмж уншиж мэдмээр санагдсан. 1973 онд цэргийн эргэлт гарч, ерөнхийлөгч Аеэндэгийн хамгаалагч байсан генерал Пеночет засгийн эрхийг авсан ба энэ цэргийн эргэлтийг АНУ дэмжсэн юм байх.

Морьтой нь генерал Пиночет. Машинтай нь ерөнхийлөгч Аеэндэ

1960аад оны дундуур MIR буюу хэт зүүнийг баримталсан (коммунист үзэл санаатай, хувьсгал хийх зорилготой гэж ойлгосон) хөдөлгөөн ихэд газар аван олон мянган оюутан сурагчид нэгдэж байсан юм байна. MIR гэж Орос үг биш шүү, Movimiento de Izquierda Revolucionaria буюу Хувьсгалч Зүүнтний Хөдөлгөөн гэхиймүү ийм нэр юм. MIR-хэн хөрөнгөтнүүдтэй тэмцэж, ажилчин ангид тэнцүү эрх мэдэл олгох гэсэн алсын хараатай байсан бололтой. Тэдгээр залуусын нэг Рожэр хэмээх хүний зохион байгуулдаг уг богино аялалыг Airbnb-с авсан. Засгийн эрхийг авсаныхаа дараа Пиночет MIR-ийнхнийг агнуулчилж устгах үед (Operation Condor – Өмнөд Америк даяар явагдсан) Рожер 14 настай сурагч байсан ба том биетэй нэгэн тул эсэргүүцлийн жагсаалын гол фронтод ажиллаж, цэргүүдтэй тулдаг байсан гэнэ. MIR эхлээд зэвсэг барьж хүч хэрэглэхгүй гэсэн үзэл санаатай байсан ч сүүлдээ нэлээн өөрчлөгдөн ширүүсчээ. Рожертой мэссэжээр харилцаж байсан бөгөөд түүний “ийшээ метрогоор ирж болно, манай метро их дажгүй орчин үеийнх. манай ч гэж дээ, уг нь ардынх байсан ч одоо хувийнх болсон” гэсэн мэссэжийг нь хараад хальт гайхахдаа анх удаа “улаан коммунист” хүнтэй уулзах гэж байгаагаа мэдээгүй юм😅.

Сэтгүүлчдийн цуглараад жагсаалыг сурвалжлахаар явдаг байсан газар

Бид Рожертой хамт Сантиагогийн хуучин дүүргээр 2 цаг хэртэй алхаж, болсон явдлыг яриулж, тун сонирхолтой аялал хийсэн. Нэлээн боломжийн амьдралтай айлын хүү Рожер хотын сайн сургуулиудын нэгд явдаг байжээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт Сантиагогийн хуучин дүүрэгт (тухайн үеийн хотын төв, манайхаар бол 40 мянгат) амьдардаг, нагацууд & авгууд нь ер нь л засгийн газар, яамдад том биш ч албан тушаал хашицгаадаг байж. Рожер тийм айлаас гаралтай хэдий ч MIR-тэй нэгдэж, гадагшаа дүрвэх хүртлээ бүр үйл ажиллагаанд нь оройлон оролцож явсан байгаа юм. MIR-ийнхний цуглаад, нийлээд жагсаж эхэлдэг байсан гудамж барилгууд, тэднийг сурвалжлахаар очдог байсан сэтгүүлчдийн уулздаг газрууд гэх мэт олон газраар алхлаа, энэ газрууд бараг өөрчлөгдөөгүй харин энэ хавь тэр үед чинээлэг дүүрэг байсан бол одоо ядуу дүүрэг болж хувирсан гэнэ. 1970аад онд хэдэн удаа MIR & цэргийнхэн гудамжинд тулалдаж, цус их асгарч, их хохирол амсчээ. MIR-н заоим удирдагчид буудуулсан газрыг ч үзүүлж байна. Генерал Пиночетийнхэн нийт 30 гаруй мянган хүнийг хулгайлж/баривчилж, тамлан зовоож, тэдгээрээс 3000-4000 гаруй хүнийг алсан юм байна (яг нарийн тоо нь байхгүйм шиг байна билээ). Хүний эрхийг ноцтой зөрчсөн эдгээр үйлдлүүдийнхээ төлөө Пиночет хожим баривчлагдаж, шүүх хурлаар орсон байдаг.

Рожэр хэмээх коммунист & би

Өсвөр настан тэмцэгч Рожер 2 удаа хулгайлагдан тамлагдаж, 18тайдаа аавынхаа тусламжтайгаар Чилээс зугатаж АНУ-руу дүрвэн гарч тэнд амьдарч, сүүлд Чилийн засгийн газар улс төрийн харгислалын хохирогч болсон хүмүүсээсээ уучлал гуйн, нөхөн олговор олгоход Сантиагод буцаж ирээд 8 жил амьдарч байгаа юм байна. Биднийг Монголоос ирсэн гэхэд Рожер их баярласан, мэдээж анх удаа Монгол хүмүүс харж байгаа нь энэ. Харин Монголчууд бид 30 жилийн өмнө коммунизмаас энхийн замаар, дусал цус ч урсгалгүй гараад, одоо ардчилсан улс болчихсон, дотоодын хулгайчдын жижиг асуудлуудаа л шийдчихвэл тун ч дажгүй байгаа тухай сонсоод жаахан урам нь хугарсан байж магадгүй кккк. “Чилид коммунизм ялсан бол яах байсан бол?” гэж асуухад минь мань эр бодолд ороод хоцорсон 🤔 хахаха.


За өөр юу билээ, өө нээрээ Богота энэ тэртэй харьцуулахад Сантиаго нэлээн өндөр үнэтэй хот санагдсан (рестораны хоол, сувенирын үнэ энэ тэрээс харахад), баян улс болохоороо тийм байдаг байх. Чили хүмүүсийн Испани хэлийг яг Испани хэл гэж нэрлэхэд хэцүү санагдсан, Чиспани хэл гэмээр юмуу хахаха. Мань мэтийн анхлан суралцагчид бараг нэг ч үг барьж сонсч чадахааргүй тийм хачин шулга яриатай. Сантиагод 4 хонож иймэрхүү зүйл л үзэж харлаа. Атакама цөл орно гэж бодож байсан хэдий ч орсонгүй ээ, магад дараа эргэж ирвэл Ийстэр арлууд (нөгөө чулуун хүмүүстэй 🗿 ) болон Атакама орох юм даа. Яагаад ч юм Сантиаго хот нэг их таалагдаагүй, бид очихоос 10 хоногийн өмнө аялж явсан найз маань Сантиагод түрийвчээ алдсан энэ тэр нөлөөлсөн байх талтайг хүлээн зөвшөөрнө, байнга л халаасаа тэмтрээд явах хэцүү байсан (УБ-т жуулчид бас хэцүү л явдаг байх даа, хөөрхий). Бас тэр визний асуудал ч нэмэр болсон байх хаха. Хүүе виз гэснээс, Сантиагогоос нисэх гэхэд нисэх буудлын хилийн ажилтан ахиад л “визгүй яваамуу на на”, өмнөөс нь “визгүй болцоон, гялс шалгачих, яараад байна” л гэлээ шд 😹. За дараагийн зогсоол Аргентин маш их таалагдсан – дарсны орон Мэндоса, усны орон Игуасу болон үзэсгэлэнт Буэнос Айрэс хотоор аялсан тухайгаа дараа бичнээ. Тэр болтол hasta luego! ✈️

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s