Шинэ мянганыхан (millennials) буюу Generation-Y гэж 1981-1996 оны хооронд төрөгсөд (Pew Research Center, 2019) яригдаад нэлээн хэдэн жил өнгөрчээ. Тэд ажлын зах зээл, хэрэглэгчдийн зах зээлд Baby Boomers-с хамгийн том байр суурийг нь булаагаад байгаа тул дэлхийн анхааралд орох нь зүйн хэрэг. Бүх л салбарын бүх л бизнесүүд өдгөө тэднийг л онилж, тэдний бусдаас тэс өөр, нийгмийн хариуцлага, байгал орчинд хор нөлөөгүй байх гэх мэт олон талын шаардлага өндөртөй хэрэгцээнд тохирон хувьсахаар хамаг чадлаараа чармайцгааж буй. 🤔
Аялал жуулчлал, зочлохуйн салбар ч ялгаагүй шинэ мянганыхны аялах хэв маяг, түгээмэл зуршил хийгээд эрж хайдаг зүйлсийг нь илрүүлэхээр ажилласны эцэст эдгээр нийгмийн сүлжээнээс хараат, онцгой туршлагыг эрж хайгч, эрхлэх ажлаас үл хамааран нэг газартаа удаан тогтдоггүй тэнүүлчдийн учрыг эхнээс нь олоод эхэлсэн бололтой👏. Шинэ мянганыхан аялах бол урлаг юм гэсэн ойлголтыг бий болгож байгаа юм байна. Энэхүү сайхан салбарын сүүлийн үеийн чиг хандлагыг Монголынхоо аялагчдад хүргэе гэж бодлоо. Conde Nast Traveler буюу тансаг аялал болон амьдралын хэв маягийн (lifestyle) тухай хамгийн том сэтгүүлд гарсан нэг нийтлэлийг товчлон орчуулж оруулав:
CN Traveler-т нийтлэснээр бол Airbnb чухам л амжилт олоод зочид буудлуудыг үгүй хийж байгаа тухай мэдээнүүд ихээр гарч байгаа нь хэтрүүлэг гэнэ. Харин ч зочид буудлын салбарынхан шинэ мянганыханд зориулагдан хувьсаж байгааг уг салбарын акулууд шинэхэн брэндүүдийнхээ угаалгын өрөөнүүдийг үнэтэй плитагаар бүрж, Edison-ы чийдэнг унтлагын өрөөнүүдэд суурилуулж, шинэхэн жимс шахагчийг лоббид нь байрлуулан, хаа сайгүй үнэгүй, өндөр хурдны wi-fi бий болгож байгаагаас харж болно.
Casa Cook in Kos, Greece
Жишээ нь Марриотт IKEA-тай хамтран бүртгэл хийх үеэр коктейлээр дайлдаг Moxy сүлжээг бий болголоо, Хилтон эхний Canopy сүлжээнийхээ эхнийхийг янзын догь Reykjavik хотод нээлээ, Шангила Азийн шинэ мянганыханд зориулан Hotel Jen-г хийж байна, Аккор групп “tripster”-үүдэд хандсан хостел & зочид буудлыг хослуулсан Jo&Joe брэндээ Францын давалгаагаар тэшигчдийн гол чиглэл Hossegor-т 5-р сард нээв. 🌊
Түүгээр ч үл барам одоо бараг түүх болохуйц “масс аялал жуулчлал”-н акул Thomas Cook Берлинд төвтөй дизайны Lambs & Lions фирмтэй хамтран Casa Cook хэмээх beach-club шиг сүлжээ зочид буудлынхаа эхнийхийг Грект нээжээ. 🏖
зураг 1: Marriott’s Canopy hotel in Reykjavik
Зураг 2: Central café at the Canopy hotel
Зураг 3: The pool area at Casa Cook
Зураг 4: A bedroom at Casa Cook
Зураг 5: Inside Jo&Joe in Hossegor, France
Эдгээр шинэ брэндүүдийн вебсайт руу орж яг юугаараа онцлог байна гэх мэтийг нь олж хараарай. Маш сонирхолтой, гоё брэндүүд бий болжээ 😍👍