
Томас Корли 4 жилийн хугацаанд 233 чинээлэг хүнтэй ярилцлага хийж, хийсэн ярилцлагадаа 18 сар дүн шинжилгээ хийсний дүнд дараах 3 төрлийн хүмүүс өөрсдийн хүчээр хөрөнгө чинээнд хүрдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
- Хадгалагч-Хөрөнгө оруулагч
Тэд ямар ч өргүй байж, хүчирч чадах хэмжээнээсээ бага зардлаар амьдрахыг эрмэлзэх бөгөөд хадгалсан мөнгөөрөө хөрөнгө оруулсан нь passive орлого болж ирэн хөрөнгө чинээг нь нэмж байдаг аж. Судалгаанд хамрагсдын 22% нь энэ категорит хамаарна. Тэдэнд дараах 5 нийтлэг шинж байсан нь:
– Тун энгийн даруу амьдралын хэв маягтай
– Байнгын цалин/орлого нь их биш
– Их биш тэр орлогоороо хангалттай амьдарчихдаг (маш даруухан амьдардгийг нь санана уу)
– Орлогынхоо 20%-г олон жилийн турш тогтмол хадгалдаг
– Хадгалсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг
Тэд дунджаар 3.4 сая долларын хөрөнгөтөй болоход 32 жил зарцуулсан байдаг. - Virtuosos/Авьяастнууд
Судалгаанд хамрагдагсдын 27% нь хамрах “авьяастнууд” нь карьерынхаа эхнээс л авьяастан гэдэг нь илэрч, салбарынхаа хамгийн шилдгийн эгнээнд явдаг. Тэд томоохон корпорацид ажиллаж бонус/урамшуулалдаа хувьцаа авч байдаг, эсвэл хувиараа өндөр ашигтай жижиг бизнес эрхлэгч/ажил олгогч байдаг. Авьяастнууд ойролцоогоор 20 жил ажиллаж байж 4 сая долларын хөрөнгөтөй болсон байдаг. - Мөрөөдөгчид
Судалгаанд хамрагдагсдын хамгийн чинээлэг нь мөрөөдөгчид байлаа. Тэд том мөрөөдөл тээж, түүнийхээ төлөө шантралгүй зүтгэснээр мөрөөдлөө биелүүлж, мөрөөдөл нь тэдэнд өндөр ашиг орлого, томоохон боломжуудыг авчирсан байдаг. Мөрөөдөгчид дунджаар 12 жилийн дотор 7.4 сая долларын хөрөнгийн эзэд болцгоодог байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд муурыг өвчих олон арга бий (баяжих олон арга бий). Чи эрсдлээс эмээдэг байлаа гээд чинээлэг болох хэцүү гэсэн үг биш. Чамд том мөрөөдөл байхгүй, бас хурааж хуримтлуулах дургүй бол хийж буй ажилдаа авьяасаа гаргаж, “авьяастан” болсноор хөрөнгө чинээгээ нэмж болно. Нэг бол авьяастан биш бас хурааж хуримтлуулж чаддагүй байлаа ч мөрөөдлийнхөө төлөө зүтгээд чинээлэг болж ч болох. Чинээлэг болоход хамгийн чухал зүйл бол “тууштай байх” юм байнаа гэдгийг энэ судалгаагаар илрүүлсэн байна.
Томас Корли нь “Rich Habits Study”-н зохиогч юм байна.
Эх сурвалж: Business Insider