Дарсны орон Мэндоса 🍇

Чилийн Сантиагод хэд хоноод Аргентин орлоо. Аргентин гэж маш том газар нутагтай, байгалийн олон бүстэй, үржил шимтэй хөрстөй сайхан орон. Амьдралдаа ниссэн хамгийн богинохон олон улсын нислэг байв, Сантиаго – Мэндоса нислэг ердөө 55мин үргэлжилнэ. Sky гээд budget airline-р ниссэн, билет 1 хүний 65$ болсон (1 гар ачаа авч орох, 1 чемодан ачаанд өгөхөөр) ба сүрлэг Андын нуруун дээгүүр давахад жаахан сэгсрүүлснийг эс тооцвол ямар ч асуудалгүй хөөрөөд л буучихлаа.

Үзэсгэлэнт сүрлэг Андын уулс!

Мендоса гэж нисэх буудлынхаа хажуугаар хүртэл усан үзмийн тариалантай газар харагдаж байна аа, цөлөрхөг, урдуураа уултай. Яагаад ч юм Өмнөговь, Даланзадгад шиг санагдаад. Буугаад хилээр орох гэлээ, ахиад л нөгөө Монголчууд визгүй болсон билүү на на. Ашгүй Чилийг бодвол тун шуурхай, ердөө 5мин дотор нэвтрүүллээ. Нисэх буудал нь цэлийсэн саруулхан. Орон нутгийн нисэх буудал шд, манай Чингис Хаан нисэх буудлаас бараг том байв. Код нь MDZ. Үнэгүй, хурдан wi-fi-гаар нь Үбэрээ дуудаад захиалсан AirBnb рүүгээ явлаа. Uber ханш нь майр хямдхан. Гадаа харин их халуун байлаа.

Байрласан байшин ийм хөөрхөн хашаатай ккк

AirBnb-р Нина гэдэг бүсгүйн нэг сонирхолтой жижигхэн байшин захиалсан. Жижигхэн, жижигхэн цэцэрлэгтэй бас байшингийн дотоод засал нь хөөрхөн. Нина анх удаа л Монгол хүн харж байна гэж барьж үзэх нь халаг хаха, энд тэнд хүмүүс бас л хөгжилтөй шүү. За тэгээд Мендосад 1 сарын 11-13нд нийт 2 хонов. Энэ муж нь Аргентиний 23 мужийн нэг, Чили улстай хиллэдэг, 2 сая арай хүрэхгүй хүн амтай. Дэлхийд дарсаараа тун алдартай ч хамгийн их орлогыг нь сонгино билүү сармисны тариалан, газрын тос, тэгээд гуравдугаарт дарс бүрдүүлдэг юм билээ. Андын нуруу дагаж оршдог, далайгаас алслагдсан учраас хуурай, халуун уур амьсгалтай. Өдөртөө айхавтар халаад, шөнөдөө нэлээн сэрүүхэн, яг манай Говь шиг.

Цэвэрхэн, модтой гудамжуудтай

Намхан барилгуудтай, зөндөө их мод бүхий цэвэрхэн гудамжуудтай, нэг тийм налайсан тайван хот байна билээ. Ийшээ нислэгээс гадна Чилиэс газраар ирж болно, олон улсын том зам (route 7 билүү дээ) явдаг ба Сантиагогоос Мэндоса хүртэд 1 өдөр давхидаг юмуу даа, маш үзэсгэлэнтэй уулсаар давхидаг гэсээн. Монголоос уулчид мэр сэр очдог юм шиг байна билээ (Aндын нурууны ноён оргил Аконкагуа уул Мэндосад бий). Испани шиг сиеста цагтай юм билээ, өдрийн 1 цагаас оройн 4-5 цаг хүртэл ихэнх газрууд хаачихдаг гэсэн үг. Тиймээс өдрийн хоолоо 1-с өмнө олж идэх, дэлгүүрээс авах юмаа сиестанаас өмнө авах хэрэгтэй шүү. Өдөр нь маш халуун, хурц нартай. Мэндосагийн нэг сонирхолтой юм нь усалгааны систем нь. Колончилогчдоос өмнө байсан уугуулууд нь Мэндоса голоос ус татаад хуурай талдаа газар тариалан эрхэлдэг байсныг колончилогчид залгамжлан авч улам төгс усалгааны системийг бүтээж, тэр их усан үзэм болон бусад ногоо, жимснүүдийг тариалдаг юм байна.

Эртний барилгууд нь гоёороо хадгалагдсан. Соёлоо сурталчлах, хамгаалах уриатай бололтой

Мөн хүмүүс нь эелдэг найрсаг, царайлаг цагаан голдуу хүмсүүд байх юм. Хотын төвийн гудамжинд амралтын өдрүүдээр бол сайн дурын уран сайханчдын тоглолтууд хаа сайгүй, би л гэхэд нэлээн боломжийн Guns’n’Roses-н тайлан тоглолтыг хөлөө амраах зуураа нэг сав ус уунгаа үзчих жишээтэй ккк. Жуулчид элбэг юмаа, гэхдээ маш тайван.

Царайлаг төрсөн Ёжик хүү усан үзмийн талбайг чимсэн нь 😍

Дарсны оронд ирсэн юм чинь гээд дарс уулаа, ямар ч гоё юм, ямар ч хямдхан юм хахаха. Дэлгүүрээс 5 долларт хангалттай сайн Cabernet Sauvignon юмуу Malbec авчихаж байгаа юм, яахав 2016-2017 оны залуу дарс л даа. Мэндосагийн дарсны тариалан Maipu, Uco Valley, Lujan de Cuyo гэх мэт хэд хэдэн бүсэд хуваагддаг бөгөөд тэдгээрийн газарзүйн онцлогоос хамааран ямар төрлийн усан үзэм тариалахаа шийддэг. Жишээ нь Куёод syrah, bonard зэрэг улаан/хар усан үзмүүд болон chardonnay, ugni blanc зэрэг цагаан усан үзэмнүүд хамгийн сайн ургадаг гэнэ.

Энэ дарс 4-5$ л байсан байх

Энэ мужид хэдэн зуун vineyard байдаг бөгөөд бүх бүсийнх нь дарснаас амталж, дарсны талаар боломжийн ойлголттой болоод буцмаар байвал дор хаяж 4 хоноорой гэж зөвлөх байна. Дарсны аялал нь хэдэн дарсны талбайгаар орох, хэдэн дарс амтлахаасаа хамааран үнэ өөр өөр, өдрийн аялал бол 100$-300$ дунджаар. Мэдээж олон өдрийн аялал бол илүү үнэтэй. Бас дарсыг хоолтой хэрхэн хослуулах талаар хичээл агуулсан дарсны аялал ч байдаг юм билээ. Бидэнд цаг бага байсан тул Мэндоса хотоос 1 цагийн зайд Майпуд байдаг CarinaE хэмээх усан үзмийн талбай & дарсны үйлдвэрээр аялж үзэв. Нинагийн танил травел агентаас аялал авсан, англиар ярьдаг жолооч ирж аван дарсны талбай руу давхингаа Мэндосагийн тухай хөөрхөн мэдээлэл өгчихөж байна билээ. Мөн л Монголын талаар учиргүй сонирхож, асуулт асуугаастай.

Мальбек дөнгөж ургаж эхэлж байсан

Мэндосагийн хамгийн алдартай усан үзэм бол мальбек юм байна. 1-р сар тул Мальбек усан үзэм дөнгөж ургаж эхлээд, 4-р сард ургацаа хураана гэж байсан. Нээрээ эндхийн мальбек дэлхийн хамгийн өндөрт ургадаг мальбек байж магадгүй ээ, мальбек өндөрлөг газарт сайн ургадаг усан үзэм гэсэн байх.

Эднийх шүү. Зочилж үзээрэй!

Бидний зочилсон CarinaE хэмээх boutique дарсны талбайг цагаачлан ирээд 20 жил болж буй Франц хос ажиллуулдаг ба тэд Аргентинд аялж яваад Мэндосад дурлаад, эргэн ирж энэ дарсны талбай & хуучин үйлдвэрийг худалдан аваад амьдарч байгаа гэнэ. Тун найрсаг, англиар бас боломжийн ярьчихдаг Франц хүмүүс байв. Тэдний ажилтан Украйн гаралтай бүсгүй (Buenos Aires-нх, тэнд Украйнаас цагаачилж ирсэн хүмүүс олон гэнэ) биднийг үйлдвэрээрээ дагуулан явж, тайлбар хийлээ.

Цын цын! Дарс исч байгаа 🍷

Анх худалдаж аваад талбайгаас гадна нурж унах дөхсөн үйлдвэртээ нэлээн хөрөнгө оруулалт хийж, засч сэлбээд бараг 3 жил болж байж эхэлсэн гэнэ. Одоо тэд хэдийнээ жижигхэн, personal амталгаа хүссэн хүмүүсийн зорьж очих дуртай дарсны үйлдвэр болжээ. Тэднийх масс үйлдвэрлэгчдийг бодвол хүчин чадал багатай бөгөөд premium чанартай дарс гаргадаг тун сонирхолтой vineyard & bodega байлаа.

Эдгээр дарсыг үйлдвэрлэдэг юм байна. Филип одон орон сонирхдог ба тэр сонирхлоосоо бизнесийнхээ нэрийг олсон байна 🌌

3 дарс амтлах амталгаанаас эхлээд сонголтууд өгсөн, бид 4 дарс амтлахыг нь сонгоод амталлаа – тун зугаатай бөгөөд сонирхолтой. Дарс амтлах хоорондоо талх иддэг юм билээ шүү, тэгэхгүй бол согтох аюултай кккк.

2 дарс амтлаал Ёжик жаахан халамцсаан яг

Мэндосагийн дараа бид Аргентины нийслэл Буэнос Айрес хотыг зорьсон. Тэндээс алдарт Игуасу хүрхрээ рүү мөн аялал хийсэн байгаа, Аргентин уудам бөгөөд үзэж харах юм хичнээн ч ихтэй юм! 🏞 Тэр талаараа удахгүй оруулнаа. Hasta luego!

2 thoughts on “Дарсны орон Мэндоса 🍇

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s