1. Өөрийгөө товч танилцуулна уу. Аялал жуулчлалын чиглэлээр ямар ажил хийдэг вэ?
Би аялал жуулчлалын нэгэн инбаунд тур операторын хамтран үүсгэн байгуулагч, компани дотроо маркетинг, борлуулалтын чиглэлээ барьж ажилладаг. Дэлхийн 50 гаруй орноор аялаад буй аялагч, хобби нь ажил мэргэжил нь болсон нэгэн.

2.Та яагаад аялдаг вэ? Аялал танд юу өгдөг вэ?
– Бусад улс, ард түмний аж байдлыг үзэж сонирхох нь аялах гол хүслийг маань төрүүлдэг байсан бол сүүлийн үед үүн дээр нэмэгдээд өөрийн бизнесийн дагуу Монголд нутагшуулж болох шинэ содон аяллын төрөл, шинэлэг санаа, туршлагуудыг эрж хайдаг болсон маань аялахыг улам их хүсдэг болгожээ.
3.Монгол хүн бүрийн очиж үзэх ёстой 9 газрыг нэрлээч гэвэл, яагаад?
– Монгол дотроо гэвэл Хөвсгөл, Архангайгаас гадна Өмнөговийн томоохон зорих чиглэлүүд, тийш хүрэх зам дагуу Дундговийн Цагаан Суварга, мөн Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд болон Хэнтийн хойд сумдаар заавал очиж үзэх хэрэгтэй гэж боддог. Гадаад улс гэвэл бол хорвоо дэлхий уудам шүү дээ 😊.
4. Хамгийн дурсамжтай, сэтгэл хөдөлгөсөн аяллаадурсвал?
– Монгол дотроо гэвэл Баян-Өлгийд Казах түмний соёлтой танилцсан аялал. Харин гадаадад бол Өмнөд Америкийн Эквадор улсад хийсэн аялал хамгийн их сэтгэл хөдөлгөм байсан.
5. Сайн төлөвлөөгүйгээс болж бүтэлгүйтсэн аяллаа дурсвал?
– Вьетнамд мөнгөө алдсан. Тэр үед Монголд кредит карт нэг их байдаггүй байсан үе. Бэлнээр мөнгөө аваад явсан. Гэнэн хүүхэд тул мөнгөө автобусны жолоочийг харж байхад гаргаж хэсгийг аваад, буцааж том үүргэвчиндээ хийгээд, үүргэвчээ автобусандаа үлдээсэн байдаг юм (зам зуур үдлэх газар 15 мин зогсоход). Түүнээс хойш бэлэн мөнгөө 2-3 салгаж далд хийдэг, мөн байнга карт авч явдаг болсон доо.
6. Та аяллаа хэрхэн төлөвлөдөг вэ? Ямар аппликэйшнхамгийн их хэрэглэдэг вэ?
– Аялал төлөвлөхөд хамгийн их хэрэг болдог applications энэ хэд байна (2 screenshots хавсаргав)


7.Хүн бүрийн мэдээд байдаггүй, аяллын цүнхэнд байхёстой 3 зүйлийг нэрлээч гэвэл?
– Пасспорт болон визний хуулбар, нэн чухал эм (өвчин намдаагч, харшил, гэдэсний өвчин гм), ус нэвтэрдэггүй zip-тэй гялгар уут 2-3 ширхэг.
8. Заавал мөнгөтэй болж байж аялах ёстой юу? Аяллынсанхүүгээ зохицуулах зөвлөгөө өгвөл?
– Заавал их мөнгөтөй байж аялах албагүй ч бас ямар ч мөнгөгүй hitchhiking хийх гэх мэт аргаар аялах эрсдэл өндөр шүү. Тиймээс аяллын данс үүсгээд 7 хоног бүр биш юм гэхэд сар бүр мөнгө нэмж хадгалах хэрэгтэй (USD-р бол маш сайн). Мөн албан ажилд томилолтоор явахдаа ажлынхаа дараа боломжтой бол (ээлжийн амралтнаасаа хэд хоног аваад) 2-4 өдөр ч болов сунгаад өөрийн зардлаарбяцхан аялал хийчих нь их зүгээр байдаг, ахиж тэр улс руу зорьж яваа ч уу гүй ч үү. Бас энд тэнд аялахдаа хямдралын купон болон хямдралын applications хэрэглэх зүгээр. Заавал гадаад орон гэхгүйгээр эхлээд Монголдоо найз нөхдөөрөө нийлээд аялаад байх хэрэгтэй.
9.Монгол улс юугаараа дэлхийд брэнд болж үнэ цэнийгбүтээх боломжтой вэ?
– Бидний хамгийн том хөзөр бол нүүдэлчин соёл ахуй болон унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн том газар нутаг маань байна. Эдгээрт тулгуурлаад байгаль, соёлдоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр тогтвортой, чанартай аялал жуулчлалыг бид хөгжүүлэх бүрэн боломжтой санагддаг. Монгол улс зорих чиглэл (destination) болохын хувьд ирж буй жуулчны тоо биш чанарыг эрхэмлэх нь хамгийн зөв стратеги байх болно гэж хардаг, компани маань ч энэ чиглэлийг барьж ажилладаг.
10.Таны бодлоор дотоодын аялал жуулчлалыг хөгжүүжүүлэхэд юу хамгийн чухал вэ?
– Монгол аялагчдын боловсролыг дээшлүүлэх, эх нутагтаа эзний ээлтэй сэтгэлээр хандах хандлага төрүүлэх нь хамгийн чухал асуудал болсон санагдаад байгаа. Үүнтэй зэрэгцэн орон нутгууд маань зорих чиглэл болохын хувьд аялал жуулчлалын дэд бүтцээ бэлдэх нэн яаралтай шаардлага үүсээд буй: аялагчдын явдаг газруудыг тэмдэгжүүлэх, хамгаалалт болон хогны менежментийг хийх, хоол & байрлах байрны үйлчилгээгээ сайжруулах,хүчин чадлыг нэмэх, ажиллах хүчээ зузаатгах гэх мэт олон ажил бий.
ЭНЭ “ЖИМ” СЭТГҮҮЛИЙГ М+ ГЭДЭГ АПП-Р БҮТНЭЭР НЬ ҮНЭГҮЙ УНШИЖ БОЛНО ШҮҮ