Карантинаас эрүүл ухаантай гарчих санаатай л… 😝

Дэлхийгээрээ бараг бүтэн жил хөл хорионд ороод байгаа энэ үед lockdown (2020 оны онцлох үг болсон)-с эрүүл ухаантай/мэдрэлээ нэмээд муутгачихгүй гарах нэлээн том асуудал болоод байх шиг. Карантинд удаан байсаар бидний ихэнх нь санхүүгийн хувьд хохирч байгаагаас гадна сэтгэлзүйд таагүй өөрчлөлт ороод байгаа нь үнэн, өндөр хөгжилтөй орнууд үүнээс үүдэн иргэддээ сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сувгууд ажиллуулах жишээний.

Карантины үеэр хичээж тайван байхгүй бол сэтгэцийн эрүүл мэндэд таагүй. Энэ бүхэн миний буруу биш шүү дээ гэж л бодож байна

Манайд тийм зүйл байх биш, хэдийнээ амсаад байгаа дарамтан дээр нь нэмж айлгахаас хэтрэхгүй 😬. Найз нөхөд, ах дүүс олон хүнийг сошил медиагаас ажиглахад нойр солигдох гэх мэт хэвийн биш зуршилтай болоод байгаа нь ажиглагдаж байгаа тул яаж аятайхан давах вэ гэж өөрийн баримталж буй дэглэмээ хуваалцахаар шийдлээ. Миний гол зорилго бол сэтгэл санаагаа тайван байлгаж, ажлаа удаашруулахгүй, жин нэмэхгүй, нойр алдахгүй байх. Тун энгийн байгаа биз, хөөрхий 😆. Хаврын хөл хорионы үеэр сэтгэл гутралд орж дарс марс нэлээн уусан нь зун, намаржин үргэлжилж овоо тарга хураасан тул тэр байдлыг ахин давтахгүй байхаар хичээжүхүй 😝.

Үүний тулд хичээж мөрддөг “өдрийн хуваарьтай” болсноо бичвэл:

өглөө 7:30-д сэрж, 8:30 гэхэд өглөөний цайгаа уух
9:30-11:00 хооронд хэсэг сууж ажлаа онлайнаар хийх (өнжөөд нэг).

Ажлаа хийгээгүй өдрөө 10:30-11 цагаас эхлэн 1 цагийн хугацаанд өөртөө байгаа зүйлсээр дасгалжих (надад 3.6кг орчим жинтэй 2 гантел бий):

5мин бие халаалт, 40-50 минут дасгалжаад, 5-10мин сунгалт хийх. Ийм дасгалуудыг дагаж хийдэг: Бие халаалт.
YouTube дээрхи Fitness Blender гэдэг аккаунт хийхэд эвтэйхэн дасгалууд заадаг: Жишээ дасгал

11 цагаас snack/хөнгөн хооллох: жимс, уургийн шейк гэх мэт.

12 цагаас эхлэн өдрийн хоолоо бэлдэнэ (flexitarian болж буй тул өдөрт 1 удаа л мах өдрийн хоолонд идэж байгаа, нүүрс ус бага авах: ногоо болон эслэг өндөртөй bulgur будаа гэх мэтийг хэрэглэх. 7 хоногт 1-2 удаа гурил өдрийн хоолондоо оруулна). 1:30 гэхэд хооллож дуусах

Яаралтай ажилгүй бол өдрийн 4 цаг хүртэл хэсэг амарна: дуг хийх, ном унших (уншингаа утсаа ухах), утсаа тухтай ухах, эсвэл тагтан дээр гарч агаарлах (агаарлангаа утсаа ухах гэвэл илүү оновчтой ч юмуу) 📱👀 . Заримдаа гэрээ цэвэрлэнэ.

4 цагт snack/хөнгөн хооллох: уурагаар баялаг chickpeas юмуу бууцайтай, хүрэн манжинтай салат ч юмуу хийж иднээ, залхуу хүрвэл гадил, алим юмуу Kora Naturals-н олон үртэй жигнэмэгүүдээс гэх мэт.

Дараа нь ахин сууж ажлаа хийх юмуу сурах судлах зүйлсээ хийнэ. Procrastination бас байнаа хүн л юм хойно, утсаа ухна, мөрөөднөө хааяа 🤪.

Оройн 6-6:30 цагийн хооронд оройн хоол: ногооны салат, ногооны зутан шөл гэх мэтийг хийж иднэ (голдуу chicken broth + ногоо), уураг нэмэхийн тулд өндөгний цагаан нэмж болно, chickpeas/lentils гэх мэтийг бас нэмж болно.

Дараа нь яаралтай ажилгүй бол чөлөөт цаг: кино үзэх (хэт эмо нтр кино үзэхгүй байсан нь дээр юм билээ 😒), ээжтэйгээ ярих, нүүрэндээ маск тавих, аяллуудын зургийг харж баясах гэх мэт. Заримдаа энэ үеэр гэрээ цэвэрлэнэ.

21:00 цаг гэхэд орондоо ороод дуртай сериалаа юмуу голдуу анимэ эсвэл баримтат кино үзнэ. Үзвэл зохих баримтат шоу санал болгоход Netflix-н Un(well), What The Health, мөн аяллын шоунууд. Саяхан мөн The Crown-ий шинэ сийзэн дуусгасан, 🇬🇧 monarchy-д жаахан урам хугарсаан кккк.

22:30 гэхэд унтсан байхаар зорьж байна, хааяа үзэж байгаа кинондоо улайраад 23 цаг хүргэчихдэг тал бас байна.😒

Сэтгэл санаагаа тайван байлгыхан тулд сошилд цуурхал тараадаг аккаунтуудыг блоклосон, пандеми тойрсон асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг эх сурвалжийн мэдээг л харж байна, сайхан хөгжим болон InsightTimer апп-р Life Is Kind-г хааяа сонсоно. За нэг иймэрхүү л амьдарч байна даа, уйтгартай юм шиг хэрнээ бас өдөр овоо хурдан өнгөрөх юмаа. Ийм хуваарь мөрдөхөөр овоо сахилга баттай байгаад байна. Та бүхэн гэртээ хийж байгаа санал болгох сонирхолтой, зугаатай зүйлс байна уу? Энэ пандеми хурдан дуусаасай 😢.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s