Өөрийн хүчээр чинээлэг болдог 3 төрлийн хүмүүс

Томас Корли 4 жилийн хугацаанд 233 чинээлэг хүнтэй ярилцлага хийж, хийсэн ярилцлагадаа 18 сар дүн шинжилгээ хийсний дүнд дараах 3 төрлийн хүмүүс өөрсдийн хүчээр хөрөнгө чинээнд хүрдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хадгалагч-Хөрөнгө оруулагчТэд ямар ч өргүй байж, хүчирч чадах хэмжээнээсээ бага зардлаар амьдрахыг эрмэлзэх бөгөөд хадгалсан мөнгөөрөө хөрөнгө оруулсан нь passive орлого болж ирэн хөрөнгө чинээг нь нэмж байдаг аж. Судалгаанд хамрагсдын 22% нь энэ категорит … Continue reading Өөрийн хүчээр чинээлэг болдог 3 төрлийн хүмүүс

Шинэ мянганыхны аялах хэв маяг ба аялах урлаг 🧳

Шинэ мянганыхан (millennials) буюу Generation-Y гэж 1981-1996 оны хооронд төрөгсөд (Pew Research Center, 2019) яригдаад нэлээн хэдэн жил өнгөрчээ. Тэд ажлын зах зээл, хэрэглэгчдийн зах зээлд Baby Boomers-с хамгийн том байр суурийг нь булаагаад байгаа тул дэлхийн анхааралд орох нь зүйн хэрэг. Бүх л салбарын бүх л бизнесүүд өдгөө тэднийг л онилж, тэдний бусдаас тэс өөр, нийгмийн хариуцлага, байгал орчинд хор нөлөөгүй байх гэх мэт … Continue reading Шинэ мянганыхны аялах хэв маяг ба аялах урлаг 🧳

Нэмэлт орлого олох хялбар арга замууд 💵

За ёстой long time no see гэдэг шиг л юм боллоо, Англиас ирээд ажлын ачаалал, цагийн зөрүү гаргах (би маш удаан шилждэг гэмтэй) & Өмнөд Америкийн аяллын төлөвлөлт гээд ойрд блог руугаа шагайж амжсангүй. Гэхдээ тун сонирхолтой мэдээллийг хуваалцъя.  Цалин сайтай ажилтай байсан ч нэмэлт орлого сайхан зүйл биш гэж үү? Тогтвортой нэмэлт орлого танд олон үүд хаалгыг нээхээс гадна санхүүгийн эрх чөлөөнд эрт хүрэх … Continue reading Нэмэлт орлого олох хялбар арга замууд 💵

Хүүхэд насанд тохиолддог 5 зүйл хүний амьдралд нөлөөлдөг…

Хүүхэд байх үед бидэнд тохиолддог дараах 5 зүйл бидний хожмын амьдралд томоохон нөлөө үзүүлдэг байх нь: Эцгийн харилцаа: хүүхэд эцэгтэйгээ ямар харилцаатай байсан нь том болоод бусадтай үүсгэх хувийн харилцаанд нөлөө үзүүлдэг. 2007 онд гарсан судалгааны үр дүнгээс харахад эцэгтэйгээ эрүүл дотно харилцаатай байсан хүүхэд насанд хүрээд бусадтай хувийн харилцаанд ороход илүү амар хялбар байдаг байна. Зурагт их үзэх: 0-3 насандаа зурагт үзэх нь том … Continue reading Хүүхэд насанд тохиолддог 5 зүйл хүний амьдралд нөлөөлдөг…

Алим уу, лийр үү, элсэн цаг уу?

Эмч нар хүний биеийн хэлбэрийг 3 ангилсан байдаг юм байна. Таны бие алим, лийр, элсэн цаг гэсэн гурван хэлбэрийн аль нь вэ? Ямар хэлбэртэй биетэйгээс хамаараад таны эрүүл мэндийн тухай, мөн хэр хялбар жин хаях вэ гэдгийг хэлж болно гэнээ. Алим: алимнууд хэвлийгээрээ илүү ачаатай явдаг буюу хэвлий хэсгээрээ таргалдаг. Үүнийг хэвлийн хөндийн (дотор) өөхлөлт гэх ба арилгахгүй л бол ихэссээр цаашдаа дотор эд эрхтнүүдэд … Continue reading Алим уу, лийр үү, элсэн цаг уу?

Ажил, амьдралаа илүү хялбар болгох 8 зүйл

Өдөр тутмын нэг л хэвийн амьдралтайдаа гутран, гайхамшгийг хүлээж, золгүй байдалдаа гомдоллож суухын оронд жижиг гэлтгүй дараах алхмуудыг хийвэл ажил & амьдрал ихээхэн хөнгөрөөд амар сайхан болох талтай санагдав: Юмсаас сайн талыг олж харах, бодлоо эерэг байлгах: жишээ нь өглөө сэрэхэд цаг агаар бүрхэг байлаа гээд амьдрал дуусчихгүй шүү дээ, өнөөдөр дуусна маргааш нар гарна – гомдоллож орондоо шигдэхийн оронд цаг агаарт тохируулж хувцаслаад ажилдаа … Continue reading Ажил, амьдралаа илүү хялбар болгох 8 зүйл

Amazon-д PowerPoint хэрэглэдэггүй

Сонирхолтой санагдчихлаа. Дэлхийн хамгийн үнэтэй компаниудын нэг Amazon-ы үүсгэн байгуулагч, CEO Жэфф Бэзос өөрийн компаний гүйцэтгэх удирдлагын ажилтнуудын уулзалтанд (executive meetings) PowerPoint хэрэглэхийг хориглосон тухайгаа ярьжээ. Тэрээр PPT илтгэлийн оронд ажилтнууд нь 6 хуудас, хүүрнэл хэлбэрээр бичсэн мемотой орж ирэн, бусаддаа 30 минутын дотор уншиж танилцуулах дүрмийг нэвтрүүлсэн байна. Хүүрнэл хэлбэрээр бичигдэнэ гэдэг нь үйл үгс, нэр үгс, тэмдэг нэрс зэргийг чөлөөтөй ашиглаж жинхэнэ өгүүлбэр, … Continue reading Amazon-д PowerPoint хэрэглэдэггүй

Top 10 time waste

Хайран цагаа эдгээр 10 зүйлд бүү үрээрэй: 1. Ямар нэг ажлыг хийх гээд онгод хүлээх (насаараа хүлээчихэв тэ) 2. Хүмүүс намайг юу гэх бол гэж бодох (Дорж намайг юу гэж бодох хэнд хамаатайн?) 3. Гомдоллох (гомдоллож байснаас өөр арга зам хайсан нь үр өгөөжтөй) 4. Бусдад таалагдахыг хичээх (хэний төлөө амьдраад байгаан?) 5. Өөрийгөө бусадтай харьцуулах (бүгд л өөр өөрийнхөөрөө байх хэрэгтэй) 6. Алдаагаа давтах … Continue reading Top 10 time waste