Ажил, амьдралаа илүү хялбар болгох 8 зүйл

Өдөр тутмын нэг л хэвийн амьдралтайдаа гутран, гайхамшгийг хүлээж, золгүй байдалдаа гомдоллож суухын оронд жижиг гэлтгүй дараах алхмуудыг хийвэл ажил & амьдрал ихээхэн хөнгөрөөд амар сайхан болох талтай санагдав: Юмсаас сайн талыг олж харах, бодлоо эерэг байлгах: жишээ нь өглөө сэрэхэд цаг агаар бүрхэг байлаа гээд амьдрал дуусчихгүй шүү дээ, өнөөдөр дуусна маргааш нар гарна – гомдоллож орондоо шигдэхийн оронд цаг агаарт тохируулж хувцаслаад ажилдаа … Continue reading Ажил, амьдралаа илүү хялбар болгох 8 зүйл

Amazon-д PowerPoint хэрэглэдэггүй

Сонирхолтой санагдчихлаа. Дэлхийн хамгийн үнэтэй компаниудын нэг Amazon-ы үүсгэн байгуулагч, CEO Жэфф Бэзос өөрийн компаний гүйцэтгэх удирдлагын ажилтнуудын уулзалтанд (executive meetings) PowerPoint хэрэглэхийг хориглосон тухайгаа ярьжээ. Тэрээр PPT илтгэлийн оронд ажилтнууд нь 6 хуудас, хүүрнэл хэлбэрээр бичсэн мемотой орж ирэн, бусаддаа 30 минутын дотор уншиж танилцуулах дүрмийг нэвтрүүлсэн байна. Хүүрнэл хэлбэрээр бичигдэнэ гэдэг нь үйл үгс, нэр үгс, тэмдэг нэрс зэргийг чөлөөтөй ашиглаж жинхэнэ өгүүлбэр, … Continue reading Amazon-д PowerPoint хэрэглэдэггүй

Top 10 time waste

Хайран цагаа эдгээр 10 зүйлд бүү үрээрэй: 1. Ямар нэг ажлыг хийх гээд онгод хүлээх (насаараа хүлээчихэв тэ) 2. Хүмүүс намайг юу гэх бол гэж бодох (Дорж намайг юу гэж бодох хэнд хамаатайн?) 3. Гомдоллох (гомдоллож байснаас өөр арга зам хайсан нь үр өгөөжтөй) 4. Бусдад таалагдахыг хичээх (хэний төлөө амьдраад байгаан?) 5. Өөрийгөө бусадтай харьцуулах (бүгд л өөр өөрийнхөөрөө байх хэрэгтэй) 6. Алдаагаа давтах … Continue reading Top 10 time waste