Гайхамшигт Эквадор 🇪🇨

Соно бялзуухай 😍 Шинэ он гарсаар блогтоо юу ч бичээгүй байна. Кубын дараа очсон Эквадор орны талаар бичихээр шийдлээ, тэвчээртэй умшаарай урт шүү. Нэрнээсээ ойлгомжтой, экватор буюу 0 өргөрөгт, Колумби, Перу улсуудтай хиллэн орших ба баруун талаараа Номхон далайд гарцтай, Андын нурууны нэгдлийн хамгийн жижигхэн улс намайг алмайруулсан. Газар нутгаараа Монголоос 6 дахин бага энэ улсын хүн ам 16 сая. Эквадор хүмүүс туйлын эелдэг найрсаг, … Continue reading Гайхамшигт Эквадор 🇪🇨

Төсөөллийн эсрэг Куба… 🇨🇺

Куба улсад очиж үзэх гэж бодсоороон байгаад очсон. Яагаад ч юм далдуу мододтой арал дээрхи налайсан найрсаг хүмүүстэй, сайхан орон гэж төсөөлж байсан. Хуучин Хавана хотын Их сургуулийн гудамж хавьд… Арал нь ч сайхан юмоо, нарлаг, тааламжтай цаг агаартай, ашигтай байршилтай энэ тэр. Даанч тэнд нэг л юм буруу байгаад байх шиг – нэг олон “Эх орончид мандтугай”, “Хамтдаа ялалтын зүг урагшаа”, “Куба бол биднийх” … Continue reading Төсөөллийн эсрэг Куба… 🇨🇺

Богота орчмын аяллууд 🤩

Харамсалтай нь Богота дахь зугаатай, сонирхолтой, дурсамжтай өдрүүд минь дуусч байна даа. Маргааш Кубын Хавана хот руу явна, үнэндээ энд жаахан хоргодоод байна шүү ккк. Эелдэг тусч & сониуч хүмүүстэй, хурц нартай, гоё хоолтой, гоё жимстэй, гоё графититай, гоё хөгжимтөй, гоё салсатай, гоё кофетай, гоё музейнуудтай, гоё цэцэрлэгүүдтэй, гоё дэлгүүрүүдтэй, чихэлдээнтэй ч чухам хурдан давхидаг Транс-Миленио автобуснуудтай, хямдхан Үбэртэй, түм түжигнэсэн нов ногоон хот Богота. … Continue reading Богота орчмын аяллууд 🤩

Боготад амьдарсан нь🚶‍♀️

Ёжик Монсэррате ууланд гарч Боготаг өндрөөс харсан Боготад ирсээр 16 хоночихжээ, завгүй & хөгжилтөй сайхан өдөр хоногууд үргэлжилж байнаа. Блогтоо хамгийн сүүлд бичээд бараг 14 хонох гэж байна шд 😆. Колумби асар сонирхолтой орон юм, бас хүмүүс нь үнэхээр найрсаг, тусч. Олон race холилдсон үндэстэн юмаа, цагаан арьстай, цэнхэр нүдтэй Колумби байхад бов бор, намхан, уугуул иргэн шиг царайтай Колумби ч тааралдах юмаа 👩‍🦳👨🏽‍🦱🧑🏻👧🏾. Ази … Continue reading Боготад амьдарсан нь🚶‍♀️

Колумбийн виз хийгээд анхны сэтгэгдэл 🇨🇴

За нэлээн олон өдөр блогтоо бичиж амжсангүй ээ. Явахаасаа өмнө амжуулах ажил ихтэй байв. Тэгээд 12 сарын 1-ний өглөө Монголоос гараад 36-37 цаг явсаар Колумбийн нийслэл Богота хотод 2-ны өглөөний 06 цагт буусан билээ. Ирсээр цагийн зөрүү, дасан зохицох болон #SurvivalSpanish курстээ суугаад нэлээн завгүй л байна хэхэ😆. Би вээр Улаанбаатар – Сөүл – Лос Анжелес (Korean Air) – Богота (Avianca) гэж ниссэн. KAL Avianca … Continue reading Колумбийн виз хийгээд анхны сэтгэгдэл 🇨🇴

Нэмэлт орлого олох хялбар арга замууд 💵

За ёстой long time no see гэдэг шиг л юм боллоо, Англиас ирээд ажлын ачаалал, цагийн зөрүү гаргах (би маш удаан шилждэг гэмтэй) & Өмнөд Америкийн аяллын төлөвлөлт гээд ойрд блог руугаа шагайж амжсангүй. Гэхдээ тун сонирхолтой мэдээллийг хуваалцъя.  Цалин сайтай ажилтай байсан ч нэмэлт орлого сайхан зүйл биш гэж үү? Тогтвортой нэмэлт орлого танд олон үүд хаалгыг нээхээс гадна санхүүгийн эрх чөлөөнд эрт хүрэх … Continue reading Нэмэлт орлого олох хялбар арга замууд 💵

Ливэрпүүлийн аялал ⚽️👌

Мөхөс би вээр Ливэрпүүл хэмээх хөлбөмбөгийн агуу багийг хайрлан дэмжсээр даруй 11 жил болжээ. Гайхамшигтай баг даа, гол нь та зүрх сайтай л байх хэрэгтэй хэхэхэ. Намайг энэ клубт дурлуулсан хүн бол миний найз Тайхар. Найздаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлчихье ккк 😸. За тэгээд 11 сарын 9-12нд Ливэрпүүл хот руу 2 дахь удаагаа очиж, багийнхаа тоглолтыг үзвээ. 2014 оны 11 сард тоглолт үзэхэд Челсид … Continue reading Ливэрпүүлийн аялал ⚽️👌