Карантинаас эрүүл ухаантай гарчих санаатай л… 😝

Дэлхийгээрээ бараг бүтэн жил хөл хорионд ороод байгаа энэ үед lockdown (2020 оны онцлох үг болсон)-с эрүүл ухаантай/мэдрэлээ нэмээд муутгачихгүй гарах нэлээн том асуудал болоод байх шиг. Карантинд удаан байсаар бидний ихэнх нь санхүүгийн хувьд хохирч байгаагаас гадна сэтгэлзүйд таагүй өөрчлөлт ороод байгаа нь үнэн, өндөр хөгжилтөй орнууд үүнээс үүдэн иргэддээ сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сувгууд ажиллуулах жишээний. Манайд тийм зүйл байх биш, хэдийнээ амсаад байгаа … Continue reading Карантинаас эрүүл ухаантай гарчих санаатай л… 😝

“Жим” Монгол аялагчдын хөтөч сэтгүүлийн “Би Аялагч” буланд

1. Өөрийгөө товч танилцуулна уу. Аялал жуулчлалын чиглэлээр ямар ажил хийдэг вэ? Би аялал жуулчлалын нэгэн инбаунд тур операторын хамтран үүсгэн байгуулагч, компани дотроо маркетинг, борлуулалтын чиглэлээ барьж ажилладаг. Дэлхийн 50 гаруй орноор аялаад буй аялагч, хобби нь ажил мэргэжил нь болсон нэгэн. 2.Та яагаад аялдаг вэ? Аялал танд юу өгдөг вэ? – Бусад улс, ард түмний аж байдлыг үзэж сонирхох нь аялах гол хүслийг … Continue reading “Жим” Монгол аялагчдын хөтөч сэтгүүлийн “Би Аялагч” буланд

Астана хотод зорчсон нь 🇰🇿

Астана гээд бүр сурчихжээ, гэхдээ тэр сайхан хотод Нур-Султан гэдэг нэр арай л зохихгүй байх шиг ээ лол. Хэдэн Казах найздаа тэгж хэлээд инээлдэцгээсэн. Миний бие сая 9-р сарын дундуур ажил, амралтыг хослуулан 7 хоноод ирсэн билээ. Астана – Улаанбаатар хотын хооронд Scat Airlines 7 хоногт 2 удаа шууд нислэг хийдэг болсон нь ийм боломж олголоо. Билетийн үнэ дунджаар 400$ орчим (би SkyScanner ашиглаж энэ … Continue reading Астана хотод зорчсон нь 🇰🇿

Дарсны орон Мэндоса 🍇

Чилийн Сантиагод хэд хоноод Аргентин орлоо. Аргентин гэж маш том газар нутагтай, байгалийн олон бүстэй, үржил шимтэй хөрстөй сайхан орон. Амьдралдаа ниссэн хамгийн богинохон олон улсын нислэг байв, Сантиаго – Мэндоса нислэг ердөө 55мин үргэлжилнэ. Sky гээд budget airline-р ниссэн, билет 1 хүний 65$ болсон (1 гар ачаа авч орох, 1 чемодан ачаанд өгөхөөр) ба сүрлэг Андын нуруун дээгүүр давахад жаахан сэгсрүүлснийг эс тооцвол ямар … Continue reading Дарсны орон Мэндоса 🍇

Өөрийн хүчээр чинээлэг болдог 3 төрлийн хүмүүс

Томас Корли 4 жилийн хугацаанд 233 чинээлэг хүнтэй ярилцлага хийж, хийсэн ярилцлагадаа 18 сар дүн шинжилгээ хийсний дүнд дараах 3 төрлийн хүмүүс өөрсдийн хүчээр хөрөнгө чинээнд хүрдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хадгалагч-Хөрөнгө оруулагчТэд ямар ч өргүй байж, хүчирч чадах хэмжээнээсээ бага зардлаар амьдрахыг эрмэлзэх бөгөөд хадгалсан мөнгөөрөө хөрөнгө оруулсан нь passive орлого болж ирэн хөрөнгө чинээг нь нэмж байдаг аж. Судалгаанд хамрагсдын 22% нь энэ категорит … Continue reading Өөрийн хүчээр чинээлэг болдог 3 төрлийн хүмүүс

Шинэ мянганыхны аялах хэв маяг ба аялах урлаг 🧳

Шинэ мянганыхан (millennials) буюу Generation-Y гэж 1981-1996 оны хооронд төрөгсөд (Pew Research Center, 2019) яригдаад нэлээн хэдэн жил өнгөрчээ. Тэд ажлын зах зээл, хэрэглэгчдийн зах зээлд Baby Boomers-с хамгийн том байр суурийг нь булаагаад байгаа тул дэлхийн анхааралд орох нь зүйн хэрэг. Бүх л салбарын бүх л бизнесүүд өдгөө тэднийг л онилж, тэдний бусдаас тэс өөр, нийгмийн хариуцлага, байгал орчинд хор нөлөөгүй байх гэх мэт … Continue reading Шинэ мянганыхны аялах хэв маяг ба аялах урлаг 🧳

Сантиагод саатсан нь 🇨🇱

За энчодоо, блог млогтоо аяллынхаа тухай бичилгүй нэжгээд сар өнгөрөөд, түүгээр ч үл барам өөрөө буцаад Монголд ирчихсэн явж байх юм даа😆. Цаг хугацаа гэж харвасан сум шиг юмаа энэ тэр гэж худлаа уянгалахгүй ээ, зүгээр л юу ч бичнэ энэ тэр гэхгүй, аялал & experience-дээ төвлөрөөд тааваараа тэнээд явах сайхан байлаа. Явсан газрынхаа дарааллаар л явы тэ, энэ удаад Панамаас гараад Чилийн Сантиаго хотод … Continue reading Сантиагод саатсан нь 🇨🇱

Аялалд хэрэгтэй аппууд

Интернет, ухаалаг утас гэх мэт зүйлс бий болсноор мануусын амьдрал ямар хялбар, ямар зугаатай болоо вэ. Өмнө нь яаж болоод байдаг байсын гэмээр… Аяллаа төлөвлөхдөө дараах аппликэйшинүүдгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Хамгийн их хэрэглэдэг хэдэн аппаа танилцуулъя, хүмүүс бас хэрэглэдэг байх аа. Booking.com – дэлхийн хамгийн том зочид буудлын портал. Хэрэглэхэд маш хялбар, аккаунт үүсгэлээ, кредит картаа холболоо. Зочид буудлын сонголт ихтэй, ярих юмгүй хамгийн шилдэг … Continue reading Аялалд хэрэгтэй аппууд

Түр саатах Панама 🇵🇦

Эквадорын сайхан аяллын дараа Панама орж 3 хонов оо. Данс манс нээлгэх гээгүй ээ, тийм мөнгө алга хаха 😆 – харин энэ улсын нэрийн хуудас болсон алдартай сувгийг нь үзэх гээд түр зогссон гэх юмуу даа, “stopover” гэдэг шүү дээ. Китогоос Copa Air нислэгээр 2 цаг гаруй нисээд Панама хотод буусан, Tocumen нисэх буудал нь hub болохоор хүн ихтэй, ёстой айхавтар бужигнасан нисэх буудал байна … Continue reading Түр саатах Панама 🇵🇦

Гайхамшигт Эквадор 🇪🇨

Соно бялзуухай 😍 Шинэ он гарсаар блогтоо юу ч бичээгүй байна. Кубын дараа очсон Эквадор орны талаар бичихээр шийдлээ, тэвчээртэй умшаарай урт шүү. Нэрнээсээ ойлгомжтой, экватор буюу 0 өргөрөгт, Колумби, Перу улсуудтай хиллэн орших ба баруун талаараа Номхон далайд гарцтай, Андын нурууны нэгдлийн хамгийн жижигхэн улс намайг алмайруулсан. Газар нутгаараа Монголоос 6 дахин бага энэ улсын хүн ам 16 сая. Эквадор хүмүүс туйлын эелдэг найрсаг, … Continue reading Гайхамшигт Эквадор 🇪🇨