Алим уу, лийр үү, элсэн цаг уу?

Эмч нар хүний биеийн хэлбэрийг 3 ангилсан байдаг юм байна. Таны бие алим, лийр, элсэн цаг гэсэн гурван хэлбэрийн аль нь вэ? Ямар хэлбэртэй биетэйгээс хамаараад таны эрүүл мэндийн тухай, мөн хэр хялбар жин хаях вэ гэдгийг хэлж болно гэнээ.

Алим: алимнууд хэвлийгээрээ илүү ачаатай явдаг буюу хэвлий хэсгээрээ таргалдаг. Үүнийг хэвлийн хөндийн (дотор) өөхлөлт гэх ба арилгахгүй л бол ихэссээр цаашдаа дотор эд эрхтнүүдэд муугаар нөлөөлнө – улмаар зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, 2-р зэргийн чихрийн шижин, зарим хорт хавдрууд болох бүдүүн гэдэс болон умайн хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг байх нь. Сайн мэдээ гэвэл хэвлийн хөндийн өөхлөлтийг дасгал хөдөлгөөн, зөв хооллолт хомлосон дэглэмээр арилгах хамгийн хялбар. Тиймээс алимнууд бусдыг бодвол илүүдэл жингээ хурдан хаядаг байна.

Лийр: лийрнүүд илүүдэл жингээ хаях амаргүй, учир нь тэдний илүүдэл жингийн ихэнх нь биеийн доод хэсэгт нь буюу өгзөг, гуя, хөлөнд байрладаг. Биеийн доод хэсгийн зөрүүд өөхлөлтийг ‘passive fat’ буюу идэвхигүй өөхлөлт гэж нэрлэдэг байна. Идэвхигүй өөхлөлт нь хэвлийн хөндийн өөхлөлтөөс аюул багатай ч хөлөнд илүү их ачаалал авчирдаг. Энэ нь дараах өвчлөлүүдийг нэмэх хандлагатай – хөлийн судас бүдүүрэх, өвдөг хэт жингийн ачаалал авснаас болж өвдөх болон хөлний үеийн өвчнүүд. Сайн мэдээ нь гэвэл лийрнүүд алимнуудын өвдөх магадлалтай өвчнүүдэд өртөх нь харьцануй бага.

Элсэн цаг (эмэгтэй)/дөрвөлжин (эрэгтэй) хэлбэртнүүд нь биеийнхээ бүх хэсгээр илүүдэл жинтэй байдаг байна. Харамсалтай нь үүнд хэвлийн хөндийн таргалалт ч багтана. Тиймээс алимнуудад тулгардаг эрүүл мэндийн асуудлууд тэдэнд ч тулгарах ба, мөн алимнуудтай адил аргаар урьдчилан сэргийлж ч болох нь ээ.

Та ямар хэлбэртэй вэ?

 

Source: Business Insider

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s